Ч.Улаан дургиж байна гэв
2014/10/08

Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсвийн төсөлд хууль зөрчсөн заалт олон байгаа хэмээн УИХ дахь МАН-ын бүлгээс мэдэгдлээ.  Төсвийн алдагдал хуульд зааснаар хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл ирэх  оны төсөвт алдагдал долоон хувьд хүрэх төсөл оруулж ирсэн тул дэмжихийн арга алга гэлээ.

Төсөвт тусгасан тоон үзүүлэлтүүд маш их зөрүүтэй байгааг мөн онцолж байна. Улсын гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувь байхаар тооцсон байгаа нь өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд заасан улсын  гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 45 хувиас хэтрэхгүй байх гэсэн заалттай зөрчилдөж байгааг Д.Оюунхорол гишүүн хэлж байсан. Мөн Сангийн сайд Ч.Улаан улсын орлого тасарсантай холбоотой хөрөнгө оруулалтын зардлуудыг дураараа танаж байгаа нь орон нутагт ажил гүйцэтгэсэн компаниуд хийсэн ажлынхаа мөнгийг авч чадахгүйд хүрч, будлиантай нөхцөл байдлыг үүсгээд байна гэсэн зүйлийг хэлж байна.

Б.Билэгт

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин