Үүл хилэгнэв
2014/10/08

Энэ засагт ямар ч байсан өөрчлөлт хийгдэх нь тодорхой байгаа. Тэгвэл засгийн нөхдүүдийн гараас гарч УИХ-ын гишүүдийн гарч хүрээд байгаа  2015 оны төсвийн төсөлд дутуу гучуу зүйл их байгааг, өөрчлөлт оруулах ёстойг хэлэх эрхмүүд байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хэлж буйгаар өргөн баригдаад байгаа төсөл батлагдвал Улаанбаатар хот дампуурна гэлээ. Тэрбээр  “Монголын парламентын түүхэнд өмнө нь байгаагүй төсвийн төсөл өргөн барьсанд үнэхээр их гайхаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад удаа дараа энэ талаар хандсан ч бидний хүсэлтийг үл ойшоон нийслэлийн өдөр тутмын ажил, бүтээн байгуулалтыг зогсонги байдалд оруулах, иргэдийн эрх ашгийг үгүйсгэсэн төсвийн төсөл өргөн бариад байна. Уг төсөлд зааснаар жилдээ 450-500 тэрбум төгрөгийн төсөвтэй Улаанбаатар хотод багш нар, эрүүл мэндийн байгууллага, соёлын байгууллагын ажилтнуудын цалин, урсгал засварыг хариуцуулахаар заасан байна. Энэ нь бидний тооцоолж буйгаар 330 гаруй тэрбум төгрөгийг гаргана гэсэн үг. Үнэхээр тийм боломж хотод байхгүй. Энэ төслийг УИХ баталвал хот үндсэндээ дампуурна” гэв.

Б.Билэгт

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин