Цахим болжморууд ойрмогхоноос энэ асуудлаар цуурах болов. Нам дотроо төдийгүй фракцдаа ч салхинд хийсэх навчис шиг савлагаатай байгаа Женко Х.Баттулга өөрөө нам байгуулах сураг чих дэлсэв. Аргагүй эмоцитой улстөрчийн имижээ супер бүрдүүлсэн ноёнтны намын гишүүдэд нэр холбогдох хүмүүс хүртэл сүртэй гэж. Алтангадаст хөтлөгч П.Анужин, ард түмний наадмыг жил дамнан зохион байгуулаад олноос хүндхэн “банга” хүртсэн Д.Сосорбарам, Батзориг гэж бас л чухал нэгэн байх.

Ийм хүмүүсийн нэр яригдаж байна. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Солонгосын иргэн болжээ гэдэг шиг эвгүй цуурхал газар авч улс төрийн тогоонд хөлөө жийлцдэг хүмүүст эцсийн мөчид Женко “золиг” тусдаа гарвал санал хуваана гэх анзааны хийрхэл байх шиг. Ер нь Женкод мөнгө байна уу байна, амбиц байна уу байна, теле нэвтрүүлэг байна уу, байна. Одоо нам л дутаж байна даа. Наргианы 80 хувь үнэн гэдэг, цуурхал харин хэдэн хувьтай бол харах л үлдлээ.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (3)