Хамгийн хамгийн гишүүд
2014/10/02

Энэ  парламент тун сонирхолтой дүр зураг бүхий. Гэр хорооллын түшээгээс авахуулаад гудамжны тэмцэгч хүртэл төрд дэвшсэн гээд ёстой л ард түмний төлөөлөл бүрдээ юу гэлтэй. Бараг тал хувь нь шинэковуудаас бүрдсэн энэ парламентын хамгийн хамгийнд анхаарал хандуулна уу.  

Хамгийн дуугүй

МАН-д Сэлэнгэ аймгаас ганц суудал зулгааж ирсэн энэ эрхэм бол Ж.Эрдэнэбат. Ингэж танилцуулахын учир нь түүнийг Сэлэнгийхэнээс өөр хэн ч мэдэхгүй, танихгүй.  

Тэрээр Сэлэнгэ аймгийн засаг ноёноор ажиллаж байгаад өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулан төрийн ордонд орж тугандаа мөргөсөн тэр цагаас хойш түмний өмнө битгий хэл сонгосон нутгийнхаа ард түмнийг тоотой эргэсэн эрхэм.  Тиймээс л  Короля гишүүдийн тоонд зүй ёсоор толгой цохих нь ойлгомжтой болоод байгаа.

Хамгийн стиллэг

Тоогоо алдсан харчуудын дунд чимэг нэмэн суудаг бүсгүйчүүдийн хамгийн стиллэг нь УИХ-ын шинэхэн түшээ С.Одонтуяа гэдэг. 50 дөхөж яваа гэхэд гоо үзэсгэлэн, бие галбираа тун ч сайн хадгалсан тэрээр биеэ авч явах соёл, хувцаслах урлаг талдаа хүртэл чамбай, мэдрэмжтэй ханддаг нь анзаарагддаг.

Хамгийн хэрүүлч

“Шударга ёс” эвслийн жагсаалтаар орж ирсэн О.Баасанхүү УИХ-д суугаа шинэхэн гишүүд дундаа хамгийн хэрүүлч басхүү шударга түшээдийн нэг.

Ямар нэгэн намын үзэл бодлыг бусдад тулгаад байддаггүйн дээр үндэслэлтэй хэрүүл хийдэг гэдгээрээ энэ хэргэмийг зүүх нь зүйн хэрэг.

Хамгийн идэвхитэй

Намын даргынхаа төлөө нойр хоолоо хугаслан байж УИХ-д ногоон гэрлээр тухалсан З.Баянсэлэнгэ бусад нөхөд шигээ “хямсганаж” явдаггүй, ил цагаахан нэгэн. Урилга заллага өгсөн л бол арга хэмжээ болгонд оролцож суудаг ивэвхитэй түшээдийн эгнээг тэр тэргүүлж байна.

Өөч нэг нь З.Баянсэлэнгэ хатагтайг “үзээгүй юмаа үзэж, үхэр цам харайна” гэгчээр дуудсан бүхэнд гүйж очлоо хэмээдэг. Гэхдээ ингэж нийгмийн идэвхитэй байх нь ард иргэдээ төлөөлөн суугаа, УИХ-ын гишүүн хэмээх сэтэртнүүдийн хамгийн чухал ажил.

 

 

 

 

 

Хамгийн царай муутай

Эрчүүдээс илүүтэй эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг хүмүүс анзаарч байдаг. Юу ч өмссөн нэг л өнгө ордоггүй эмэгтэй түшээгээр УИХ дахь албан бус эмэгтэйчүүдийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг  тодорхойлох юм.

Тэр болгон нүүр амаа будаж, шунхдаад байдаггүй дээр нь эгэл биш эрүү нь түүнийг нугасны муухай дэгдээхэй болгоход хүргэж байна.

Хамгийн эр зоригтой

Оюунтолгой гэрээний асуудлаар олныг байлдан дагуулж, С.Баярцогт гишүүнийг улалзуулсан фенгшүй С.Ганбаатар яах аргагүй хамгийн эр зоригтой нь. МАНАН-гийн засгийн газар мандан бадарч байхад хийгдсэн, ард иргэд яаж ч хичээгээд ойлгохгүй уг гэрээг илчилсэнээрээ тэр эр зоригтон гэдгээ дахин нэг баталж байгаа юм.

Өөр хоорондоо хуйвалдаж, өч төчнөөн жил “булшилж” орхисон эл гэрээг С.Ганбаатар гишүүнээс өөр хэн ч өмнө нь сөхөж байгаагүй. Зөвхөн үүнийх нь төлөө л түүнд алга ташин баяр хүргэмээр байна.

Хамгийн хичээнгүй

Дундговийн ганц өмөг түшиг, “Баяннамсрай” бурхан нь болсон Б.Наранхүү гишүүн төрийн ордонд ирмэгцээ л “Үндсэн хууль”-ийг ширээнийхээ ном болгосон. Бүр чуулган дээр хүртэл хуулиа хичээнгүйлэн судалж байгаа харагддаг. Хүн болгон хууль мэддэг байх албагүй, харин төрийн түшээ мэдэж байх ёстой. Баяннамсрай бурхан маань худлаа мэддэг царайлахын оронд хичээнгүйлэн судалж байгаа нь сайшаалтай.

Хамгийн туйлбаргүй

Биеийн масс хийгээд ажил, амьдралын намтарыг харвал хамгийн “хөнгөн, туйлбаргүй” гишүүнээр Г.Уянгыг нэрлэж болох юм.

Монголын бараг л бүх нам, эвсэл, холбоодтой сүжирч явсан тэрээр анх Ардчилсан намд элсэж улс төрийн карьераа эхлүүлсэн түүхтэй.  Улмаар О.Магнай, Ж.Батзандан нартай нэг хэсэг “романс үүсгэсэн” ч амжилтыг эс  олсон.

Тэгэхээр нь “Ахмад”-ын гэх тодотголтой Г.Баасан авгайг дагаж, гараас нь хөтлөөд тун ч сайхан үеэрхэж байсан цаг саяхан.  Аргаа барахдаа нэг үе “арцалдаж” явсан М.Энхсайхан ахынхаа “хөнжилд шургаж”, улмаар Н.Энхбаяртай нам холбогдсон. Түүгээр ч зогсохгүй түүнийг сүүлийн үед АН-руу татагдаж байгаа гэх мэдээлэл тараад байгаа юм.

Хамгийн хэнэггүй

Энэ парламентад байгаа хамгийн хэнэггүй гишүүний тоонд С.Дэмбэрэл орох учиртай. Тэрээр ИЗНН-аас УИХ-д суусан хоёрхон түшээгийн нэг нь. Угаас хоёрхон гишүүнтэй нам бүлэг байгуулах эрхгүй болохоор тэдний хэлсэн үг, хийсэн үйлдэл бусдын чихэнд хүрдэггүй тал бий.  Тиймээс “би л болж байвал бусад нь яахав” гэсэн шиг суудаг энэ нөхөр хамгийн хэнэггүй түшээ мөнөөсөө мөн.

Хамгийн жиргээчин

Залуусын хамгийн их ордог, хоорондоо мэдээлэл солилцдог  самбар бол “Твиттер” хэмээх интернетийн сүлжээ.

Тэгвэл  Монголын улс төрчдөөс хамгийн идэвхитэй жиргэдэг гишүүдээс дурьдвал УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ё.Отгонбаяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар зүй ёсоор орно. Тэгвэл УИХ-ын шинэхэн гишүүдээс хамгийн өндөрт жиргэдэг нь ноён “MCS”. Эрхэм түшээ Л.Энх-Амгалан чуулганы хуралд суухдаа хүртэл твиттер хуудсаар гуйлган байдгийг ангийн нөхөд нь гэрчлэх биз.

Хамгийн царай муутай

Царай муутай эмэгтэй түшээг нь дуудчихаад эрчүүдийг орхих нь зүйд үл нийцнэ.Олны хэлдэгээр хамгийн царай муутай эрэгтэй гишүүнээр Н.Батцэрэгийг тодруулж болно. Аальгүй гэмээр дүр төрхтэй нь холбоотойгоор ийн тодорхойлсон байх.

 

 

 

 

 

 

 

Хамгийн тэмцэгч

Төрөлхийн тэмцэгч маркын товарищ бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Гадаа гудамж, цардмал талбай, төрийн ордон гээд газар голж, шилэхгүй тэмцдэг тэрээр өдгөө ч төрийн эрхтэн дархтны өөдөөс үг сөрдөг үнэнч тэмцэгч. УИХ-ын гишүүн болоод энэ чанараа гээхчих болов уу гэтэл үгүй шүү. Улам л эрчээ авч, эрчлэгдэж, урагшилж байгаа.

Р.Эрдэнэболд

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (30)

  • Уншигч
    Энэ одоо юу вэ? Эмэгтэй хүнийг царай зүсээр нь ингэж доромжилж байдаг сэтгүүлч, тэрийг нь гаргаж байдаг сайт 2 таарч дээ. Сэтгүүлч гэж хэлэхээс ч ичмээр юм. Ямар ч этик бүр ямар ч боловсрол байхгүй. Эрхэм сэтгүүлч нэр зүүгч гуай чамаас илүү болоод л их хуралд суусан байгаа шүү. Өдий насандаа биеээ болоод гэрээ засаад одоо төрөө засалцахаар ард түмнээс сонгогдсон хүн, уучлаад өгчихөөрэй биеээ ч засч чадаагүй сэтгүүлч гуай.
    2014 оны 10 сарын 04 | Хариулах
  • hohoho
    Hohoho uyangig yag heljee. Uyanga san bguulsan gesen tendee her udaan teseh boloo.
    2014 оны 10 сарын 04 | Хариулах
  • zozon
    ene odontuya gishyyn gangartc banzaldhaas uur hiih um bn yy izmeer ym aa jaahn daryy baimaar um hugshin azarga ...........
    2014 оны 10 сарын 03 | Хариулах
  • зочин
    Энэ Уянгыг яасан зөв бичээ вээ.
    2014 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Тэмцэгч гэнэ шүү
    2014 оны 10 сарын 03 | Хариулах
  • saruul
    erdenetiin irgedee negdej erdenetees garsan gishuuneer ajilii n hiilgii
    2014 оны 10 сарын 03 | Хариулах
  • erdenet
    sodbilegeeeeeeeeeeee ajilaaa hiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii
    2014 оны 10 сарын 03 | Хариулах
  • erdenet
    sodbileg gishuun yu uimuu hiidiin be terentei hariutslaga tootsoj boldg
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • erdenet
    erdenetiin irgedee sodbileg gishuund hulhiduulahaa bolii erdenetiig avrah gants sergelen huu torloo ene ter gd ulgeriin nom bichij bgaad garch irsiishd ene huniig olj bugdeeree amlalii n nehiildaa bidniig doromjlood bgaam bishuu
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин
    erdenees garch irsen man namiin sod bileg yasan be songuuliin surtchilgaagaar taraasan togsoltiin zurgiin tsomog shog goy hiitstei ulgeriin nomoo hun burt taraagaad bsan uneheer aimshigtai hudalch hun ymaa yu yu gj bj garch irsnee martssiin bnaldaa bid bugd sanaj bna erdenet hotiig avragch huu n irlee gl soliorool bsan erdenetiinheen amlaltii n bieluulii ldaa
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • delguuriin hudaldagch
    erdenchimeg gishuun hamgiin zevuun amitan hen ch hezee ch mordoj chadahgui tamhinii huuli batluulaad odoo tamhi tatdag hun ulam ihessen haa saigui shine tamhinii tseguud boroonii daraah uul shigl hurdtai neegdej bna ooriinh n oruulj irj ard tumend unetei shahdag yu n medegdehgui emnuudiig n l horivol taarna
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • монгол
    ГАНБААТАР ГИШҮҮН ҮНЭХЭЭР ЗАРГАЧ УЛ СУУРЬТАЙ ХҮНИЙ ТООНД ОРНО.ЭХ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЦОГТОЙ ТЭМЦЭХ НЬ ЗӨВ ГАДААДЫН ЛУЙВАРЧИНГУУД ЭХ ОРНЫГ САМАРЧ ДУУСЛАА.ЭД НАР ДОТОР ЭХ ОРНОО АРД ИРГЭДЭЭ БОДОХ НЬ ЦӨӨН ЦАРАЙ ЗҮС ЯАХАВ ДЭЭ.ДОТОР СЭТГЭЛ ГЭРЭЛТЭЙ БАЙХ НЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА.
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • ddd
    ymarch hereggui sugnuud
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • mongol
    Uynga ch dee zvgeer l ard tvmni tolgoi ugaaj garsan amitan odoo ter ymar garah bish de tvmen medsen bailgvi tuilbargvi hvn de
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • Mongol khun
    Saihan helsen bna da. ter bayartsogtiig hamgiin hujaa tsusnii hvn, baterdeneiig hamgiin shunaltai, erdenebatiig hamgiin muu sanaatai, altanhuyagiig hamgiin salan zadgai, batbayariig hamgiin hudalch, geed bicheed baiwal bvgd l baga doo, muusain luivarchid n ih bh yum daa , novsh gej...
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • erka
    Bayanselenge l dajgui sanagdaad baigaamdaa, sexy
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • xxxxxxxx
    хамгийн хөөрхөн нь байхгүй байна
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • xxxxx
    хамгийн хөөрхөн эрэгтэй энд байхгүй байна
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • иргэн
    баасанхүү гэж амьсгаа Тэмбүүжинг огцор гээд орилоод байснаа Энхбаярдуулаад нам боловоо гэж. Тэр үед огцоруулсан бол өдийд Тэмбүүжин хууль зөрчөөд хулгайч нарыг хамсаатантай нь уулзуулаад явж чадахгүй байсан даа.
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • nomuun
    xarin tiin, xarin ch yostoi xelex ygtei xiisen ajiltai zaluu shyy
    2014 оны 10 сарын 02
  • zochin
    Л.ЭРДЭНЭЧИМЭГ ЦАРАЙ МУУТАЙГААС ГАДНА ХАМГИЙН ШУНАЛТАЙ НЬ БАЙХАА.
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • САНДАГ
    уЯНГА!!!!!!НЭЭРЭЭ Л ХАМГИЙН ХОЛИБОРОМТГОЙ БАЙР СУУРьГҮЙ ХЭНИЙГ Ч АМААГҮЙ ДАГААД ГҮЙЧИХДЭГ ДӨНГӨЖ ХӨЛД ОРЖ БАЙГАА НОХОЙН ГӨЛӨГ ШИГ БАС ТЭГЭЭД ХАМГИЙН ХУДАЛЧ ГИШҮҮДИЙН ТООНД ОРНО ДОО
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин
    АРД ТУМЭН БААСАНХУУГ ЭХЛЭЭД ШУДРАГА ГЭЖ БОДОЖ БАЙСАН ГЭТЭЛ ТЭМУУЖИНГ ИЛ ГАРГАЖ БААХАН ШОВУУ ХИЙЖ БАНТАН ХУТГАЖ ХАЯЧИХААД ДАРАА НЬ ТЭМУУЖИНТЭЙ ТОХИРОО ХИЙСЭН УУ БУУ МЭД АМАА ХУМХИСАН АРЧААГУЙ ЭР ЮМ ШИГ БАЙГАА ЮМ
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • бУЛГАН
    Ж.ЭРДЭНЭБАТЫГ БУРУУ ТОДРУУЛСАН БАЙНА. 76 ДОТРОО ХАМГИЙН НУРУУТАЙ,ХЭЛЭХ ЮМАА ХЭЛЧИХДЭГ ЗӨВ ХҮҮХЭД ГЭЖ БОДОЖ БАЙНА.
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
    • nomuun
      xarin tiin, xarin ch yostoi xelex ygtei xiisen ajiltai zaluu shyy
      2014 оны 10 сарын 02
  • Зочин
    Үг хэлэнд бүү итгэ, үзэл бодолд ч бүү итгэ, гагцхүү үйл хэрэгт итгэ гэж Ганбямба жиргэжээ. Черчилл 24 удаа намаа солиод Английг аварсан байдаг юм. Улс төрд амжилт олно гэдэг бас л чадвар. Ердөө 76 шүү дээ, хүмүүс яаж ч хэлж байсан. Гэхдээ брэндчин Наранхүүд шал худлаа зуйрч дээ. Харин бандаажны гялгар сэтгүүл улстөрийн рейтинг гаргадаг шог феномен зөвхөн монголд л байдаг байх дөө. Юм бүхэнд хязгаар бий дээ. Ийм сэтгүүлүүд голдуу хүмүүсийг хэрэглээний донтолд оруулах, брэнд гэгчийг сурталчилж мөлжлөгийг дэмжих зорилготой байдаг. Лондоны үймээний дараа брэндийн худалда унасан гэдэг. Учир нь залуус цонх хагалж дэлгүүр тоноод өнөөх брэндүүдийг нь автал жирийн бараанаас огтхон ч ялгарахгүй зарим талаар муу байсан гэдэг. Тиймээс ийм гягар сэтгүүлүүд санхүүд ч хортой.
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Erdenebat gishuunii hudlaa todorhoilson bna. Harin Naranhuu duugarch baihiig bi lav haraagui.
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • иргэн
    хамгийн царай муутай нь гөлчгий энхболд
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин
    хамгийн сул их хурал аргагүй улс орны ойр холыг харах чадваргүй туршлагагүй мэдлэг дутуу зэрэг нь үнэхээр гарч байгаа шийдвэр нь хэрэгжидэгүй мөрдөж байгаа хуулиа гүйцэтгэх засаглалаараа хэрэгжүүлүүлэх чадваргүй нь хамгийн байх тэгэхээс царай бие улс хөгжүүлэхэд ямар хэрэгтэй юм бэ
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • uul
    erdenebatig bi tanina. sn zaluu
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • uul
    erdenebatig bi tanina. sn zaluu
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • ГОО САЙХАНЧ
    ҮҮНИЙГ БИЧИГЧ ЧИ ӨӨРӨӨ ХЭН БЭ? ЭРДЭНЭЧИМЭГ АНИАГ ЦАРАЙ МУУТАЙ ГЭВ ҮҮ? ТЭР ГОМДВОЛ ЯАНА,УЯНГА МЭТИЙН ИЧИХ БУЛЧИРХАЙ НЬ ҮЛ АЖИЛЛАДАГ ЦАЙСАН НӨХДҮҮД ДҮҮРЧЭЭ,ХҮНИЙГ ЦАРАЙ ЗҮС ЭРҮҮ АМААР НЬ ДОРОМЖЛОХОО БОЛИОЧ,ЭРКА АНИА ЖАЙЖГАР ЭРҮҮТЭЙ Л БИЗ ЧАМАЙГ БОДВОЛ ТҮШЭЭ ГИШҮҮН ДАРГА ЗАХИРАЛ ЗА ЭРКА АНИА ТА ЭРҮҮГЭЭ ХАСААЧ АЛИЙН БОЛГОН ЭРҮҮГЭЭРЭЭ ДУУДУУЛАХ ЮМ,
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • BBD
    Эрдэнэбат гишүүний талаар худлаа байна даа.
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
Сонин хачин