Ерөнхийлөгч “булшлахгүй” гэсэн ч...
2014/09/26

Өнөөдөр Цөмийн зэвсгийг хориглох дэлхийн өдөр юм. Монголчууд бидний хувьд энэ өдөрт ач холбогдол өгөх нь зохистой гэж болно. Учир нь Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлахаар том гүрнүүд тохиролцоо хийсэн гэх мэдээлэл сүүлийн жилүүдэд хэвлэлээр олонтаа гарч байгаа. Эрх баригчид тэдгээр мэдээллүүдийг эрс үгүйсгэдэг ч, чухам хаанаас учигтайгаар анхаарал татсан “баримт” бүхий мэдээллүүд цацагдах болов гэдэг нь бас сонин.

Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы “Киодо Цушин” агентлагийн сэтгүүлчид  ярилцлага өгөхдөө “Цөмийн хаягдал булшлах, монголын нутаг дэвсгэрээр дамжуулахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн хэлсэн билээ.Төрийн тэргүүний энэ үг сайхан сонсогдож байгаа ч, эрх баригчдын боловсруулсан баримт бичигт Монгол Улсад цөмийн хаягдал агуулж болзошгүй гурван ч агуулах барихаар тусгасан байсан асуудал бүрэн үгүйсгэгдсэн эсэх нь эргэлзээтэй.

Уг нь Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орон дэмжин гарын үсэг зурж мэдэгдэл гаргасан. Монгол Улсын газар нутагт цөмийн хаягдал булшлах, тээвэрлэхийг хориглох талаар ҮАБЗ шийдвэр гаргасан. Монгол Улсаас ямар нэгэн албан тушаалтан ҮАБЗ-ийн зөвшөөрөлгүйгээр гадны орон, хэн нэгэн албан тушаалтантай яриа хэлцэл хийхийг хориглосон гэхчлэн “хаалт”-ууд бий. Гэвч Америк, Япон зэрэг тэргүүлэгч гүрнүүдтэй цөмийн хаягдлын агуулахын асуудлаар манай талаас ярилцсан асуудлууд бий гэсэн мэдээллийг нэр бүхий тэмцэгчид нийтэд дэлгэж ирсэн юм.

Б.Билэгт

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

Сонин хачин