Н.Энхбаяр удахгүй газардана
2014/09/25

Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийг түргэтгэх цогц төлөвлөгөөг боловсруулсан гэх экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр  тун удахгүй болох МАХН-ын хуралдаа ирж оролцохоор болсон гэх мэдээллийг намынхан нь өгч байгаа юм.  МАХН-ын байрны өмчлөлтэй холбоотой асуудлаар дахин хуулийн байгууллагын үүдийг сахихад хүрсэн гэх тэрбээр улстөрийн талбартаа эргэн ирэхээр шийдсэн нь лавтай байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд  БНСУ-д байж,  эмчилгээ хийлгэж, эрүүл мэнддээ чамгүй анхаарал хандуулсан. Хажуугаар нь Монголд буддын шашныг дэлгэрүүлэх төсөл хэрэгжүүлэх чиглэлээр Солонгосын буддын сүм хийдүүдийн хүмүүстэй удаа дараагийн уулзалтуудыг хийсэн юм билээ. Мөн тус улсад байх хугацаандаа Ганжуур, Данжуурыг болон нэр алдартай зохиолчдын бүтээлүүдээс эх хэлнээ хөрвүүлсэн гэнэ. Тэгэхээр тэр зүгээр суугаагүй, нэлээн ихийг зүлгэж суусан байж таарлаа. Түүнчлэн нутагтаа тун удахгүй газардах нь ээ. 

Б.Билэгт 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • T.Altankhuyag
    Ene hun zugeer suugaagui ni harin unen baih shuu. Er hun tug baridag bas tugal hariuldag gej unen shuu. Mongol ulsin turin buh undur alban tushaald suuj sain muu heluulj yavsan hun. Ajil hiij alban tushasl hashij yavhad ni dagan bayasaj dolignon daldaaj yavsan nuhud ni tuunig orhison. Aldsan onoson uum ih l baigaa tehdee mongol gazar dhoroogoo harinhand hudaldah tal deer hatuu bair suuritai baisan ni unen shuu. Oyutolgoi uurhaig ashiglah tal deer mongoltumend mongol ulsad ashigtai baih tald zogsson ni unen. Bao Baa barin heldeg baisan 1000 ni zamig tavij ehluulsen ni unen. C.Bayar Elbeg 2 shig tohiroltson ard tumnii unet baylagig gadnihand nair tavin deeremden belgend uguugui ni unen. Geh met olon olon unen bii shuu dee. Eh oronfoo ireg l dee. Tsedenbal guai shig hunii nutagt yasaa tavih hunbishee. Er huni huvi estoi sain er hun yum bilee. Nom meddeg yum unshdag setgelin tenheetei zorilgotoi hum yum bilee.
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
Сонин хачин