Нууц амрагаа эрхлүүлсэн том дарга нарын нэг...
2014/09/23

Луйвар хийж улсад их хэмжээний хохирол учруулсан эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг шалгалтын явцдаа удааширч, нийгмийн анхаарлаас гарах гээд байгаа дүр зураг ажиглагдаж байгааг эхлээд тодотгоё. Төр, төсвийн хөрөнгөөс их хэмжээгээр шамшигдуулсан, луйвардсан гэх экс албан тушаалтнуудын хэрэг сонгуулийн өмнө олноор “илэрч”, нийгэмд багагүй дуулианыг дагуулж байв. Тэгвэл өдгөө тэдгээр хэргүүдийн жим мөр баларч байна уу гэлтэй нам жим талдаа болчихоод байгаа. Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулагдаад байсан Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар  батлан даалтад гараад чимээгүй болсон. Түүнд холбогдох хэргийг  прокурорт шилжүүлээд байсан ч,  прокурорын газраас нэмж тодруулах зүйл байна хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ерөнхийдөө бусад хэргүүдийн адилаар удаж байгаа гэхэд болно. Тэгвэл Улсын төсвийн хөрөнгөөс 1.7 тэрбум төгрөг хувьдаа завшсан, Эрүүгийн  хуулийн 150.3 буюу “Байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, өнгөрөгч дөрөвдүгээр сард Эрүүгийн цагдаагийн газраас баривчлагдаад байсан ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэрэг ч, мөн л удаж байгаа хэргүүдийн нэг юм. Батлан даалтад гараад бараг жилийн нүүрийг үзэж байгаа түүнд холбогдох хэрэгт оролцоотой бусад нөхдүүд ч батлан даалтад гарсан.

Тодруулбал, Н.Түмэндэмбэрэл нар холбогдох хэрэгт “Саммитмедикал сервис” компанийн захирал Б.Түвшинжаргал, Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мэргэжилтэн П.Отгонжаргал, “ГССҮТ-ийн тасгийн эрхлэгч С.Батзориг нарын зургаан хүн шалгагдаж байгаагийн дотор түүний нууц амраг н.Мөнхтуул гэх эмэгтэйн данснаас их хэмжээний мөнгө илэрсэнтэй холбогдуулан шалгаж эхэлсэн талаар ч мэдээлэл байдаг. Энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж,Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байдаг. Н.Түмэндэмбэрэл нь өөрийн ажилладаг Эрүүл мэндийн яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдийг шалгаруулахдаа өөрийн эзэмшлийн компаниа шургуулж, мөнгө цохиж ирсэн хар туршлагатай нэгэн гэх мэдээлэл байгаа. 2005 онд байгуулагдасан Лабтех ХХК нь түүний мөнгө луйвардах гол хэрэгсэл болжээ.  Өөрийнхөө компанийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой. Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, урьдчилан сэргийлэх вакцин, биобэлдмэл, лабораторийн урвалж бодис, оношлогооны бэлдмэл зэрэг олон улсын чанартай зах зээлд нийцсэн бараа бүтээгдэхүүнүүдийг ханган нийлүүлэх, баталгаат засварын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн рекламддаг. Гэтэл бодит байдал дээр  “Лабтех” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулж, капитал засвар хийсэн хуучин тоног төхөөрөмж нийлүүлэхдээ хуурамч бичиг баримт үйлдэж төсвийн хөрөнгөөс завшжээ.

Эрүүл мэндийн яамнаас П.Н.Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн III эмнэлэгт цахилгаан соронзон оношлогооны аппарат “MRI” нийлүүлэх тендер зарласан бөгөөд “Монос фарм”, “Лабтех” “Мон Ортомед”, “Пролианс” гэх дөрвөн компани тендерт өрсөлджээ. Харин тендерийн дүн гарахад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэлийн Лабтех” ХХК-нд тендерийн эрх өгчээ. Энэ нь Н.Түмэндэмбэрэл албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан явдал байжээ. Тэгээд ямартай ч  “Лабтех” ХХК 1.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий “Philips” фирмийн “Intera 1.5T” маркийн “MRI” аппарат нийлүүлэх болсон байгаа. Улмаар Н.Түмэндэмбэрэл нь “Лабтех” ХХК-нд тоног төхөөрөмжийн мөнгийг шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичгийг 2012 оны гуравдугаар сарын 28-нд Сангийн яам руу илгээсний дагуу,  3 дугаар  сарын 30-нд Сангийн яамнаас “Лабтех” ХХК-ийн Голомт банк дахь 1105020658 дугаарын дансанд 1.735.000.000 тэрбум төгрөг хийсэн байдаг.

Мөн энд анхаарал татсан нэг  зүйл болсон нь “Лабтех” ХХК нь дээрх мөнгөний 1.720.000.000-ийг нь “Саммитмедикал сервис” ХХК-ийн дансанд шилжүүлснээр Эрүүл мэндийн яам болон “Лабтех” ХХК хоёрын хооронд хийсэн гэрээний  18.1-д заасанчлан  “Ямарч тохиолдолд гэрээний үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно” гэх заалт болон бусад заалтуудыг зөрчсөн явдал болсон байгаа юм. Учир нь тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг гэрээгээр хүлээсэн “Лабтех” ХХК нь  “Саммитмедикал сервис” ХХК-иар ажлаа гүйцэтгүүлжээ. Тэгээд бас гэрээний дагуу бол 2012 оны зургаадугаар сард үйлдвэрлэгдсэн шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх ёстой байтал  “Philips” компанид капитал засвар хийлгэсэн хуучин аппарат нийлүүлсэн байгаа юм. Уг нь 3 дугаар эмнэлгийн зүгээс тэрхүү аппаратыг нь хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Гэтэл Н.Түмэндэмбэрэл нь “Саммитмедикал сервис” ХХК-ийн захирал Б.Түвшинжаргалын нөхөр ГССҮТ-ийн Дүрс оношлогооны тасгийн эрхлэгч С.Батзоригтой хуйвалдаж байгаад нийлүүлчихсэн байдаг юм. Гэтэл тэр одоо гэмгүй нэгэн шиг, шалгуулж байгаа гэх дүр эсгээд зоргоороо явж л байна.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    tumendemberel shorond suuh n baitugai shine Patrol unasan gyalalzaj yavaa shuudee
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН
    НИСЭХИЙН БААЗЫН НЭГ ӨВГӨН ДАРГЫН НУУЦ АМРАГ НЬ МӨН Ч ИХ ГАЛЗУУРДАГ БАЙЖ БИЛЭЭ,ХӨӨРХИЙ ТЭР НЭГ ЦАРАЙ Ч ҮГҮЙ ААШ Ч ҮГҮЙ ХҮҮХНИЙГ АМЬДРАЛ ХАТУУ ШИЙТГЭЖ БАЙГАА ШҮҮ
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • ЗОЧИН
    НИСЭХИЙН БААЗЫН НЭГ ӨВГӨН ДАРГЫН НУУЦ АМРАГ НЬ МӨН Ч ИХ ГАЛЗУУРДАГ БАЙЖ БИЛЭЭ,ХӨӨРХИЙ ТЭР НЭГ ЦАРАЙ Ч ҮГҮЙ ААШ Ч ҮГҮЙ ХҮҮХНИЙГ АМЬДРАЛ ХАТУУ ШИЙТГЭЖ БАЙГАА ШҮҮ
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • gahai shig
    ene mantuu shig muuhai delbereh gej bgaa tumendemberel gegch ulsaas idsen munguuruu ger bul ur huuhed nuuts avgai huuhdee tejeeh gej mun ih udaan amidarchee..uhej dald orooch ichij amidrahgui muusain mahan bumbug huitentsaraitai jinkene lalar ve..uur yu gehev..iim hugshin matriin uvurt gevtej baidag ymar buzartai huuhen be ter munhtuul gegch avgai .. iim l saltaagaaraa mungu olj erguu buzruudiin nuuts huuhed gargaj gevtsen huuhnuud bugd icheesee..bugdiig ni ner us zurag hurugtei ni gargaach... minii medehiin bas hed hed bnaa bna. ichij amidraarai..
    2014 оны 09 сарын 23 | Хариулах
Сонин хачин