Э.Бат-Үүл ингэж хариулав
2014/09/22

Барилгын компаниуд болоод иргэдийн дунд маргаан гарах асуудал их болсон. Тиймээс хэвлэлийнхэн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс барилгатай холбоотой маргаануудад нийслэлийн зүгээс хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар тодруулсан байна. Харин Э.Бат-Үүл дарга  “Барилга барих зөвшөөрлийг иргэдийн 70 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд олгохоор болсон гэсэн зарчим тогтоосон. Гэтэл одоо үүсээд байгаа маргаанууд ихэндээ энэ зарчим гарахаас өмнө барилга эхлэх зөвшөөрөл нь олгогдчихсон байдаг. Тэгэхээр нэгэнт батлагдсан хууль тогтоомж эрх зүйн актыг эргүүлж хэрэглэж болдоггүй”  гэлээ.

Мөн тэрбээр “Одоогоор журамд өөрчлөлт оруулах санал орж ирээгүй, гурван байршлыг шинээр нэмье л гэсэн санал орж ирсэн. Үүнд, 100 айл, Баянгол, Баянзүрх гэсэн гурван байршил заагдсан бөгөөд иргэдийн хүсэлтээр орж ирсэн” гэв.

П.Урнаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • uulen huvsgur ust
    Bat-uuliin huu ni bas ingej us ni tsaitsan bhaa..2 , 3 avgai huuhnii dund urchiij guiseer bgaad zailuul... nuuts huuhed gargasan zavtai ajilgui belenchilsen huuhnuud ih boljee..
    2014 оны 09 сарын 23 | Хариулах
Сонин хачин