УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа элчингээр суугаад бараг гурван жилийн нүүрийг үзэх нь. 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сууж, дараа нь Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний суудлаа Ц.Оюунгэрэлд шилжүүлээд өөрөө явсан. Улмаар, “Норовбанзад” сангийн тэргүүн, “Либерти” дээд сургуулийн захирал зэрэг улстөрөөс хол албуудыг хашиж байсан гэхэд болно. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг Сингапур улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар санал болгосноор гурван жил яригдсан Сонгуулийн хууль батлагдаж, УИХ дахь эмэгтэй гишүүдийн хувь хэмжээг 20 хувьд хүргэх боломж нээгдсэн түүхэн сонгуулийн өмнөхөн хатагтай Б.Дэлгэрмаа харьд суух элчингээр томилогдсон юм. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг намын дарга байх үед түүний дэмжлэгээр генсек болж байсан Б.Дэлгэрмаагийн хувьд улстөр дэх карьер нь унаад байхаар үе биш. Гэхдээ тэр нэгэнтээ “Элбэгээ надад жаахан гоморхож явдаг юм шиг байна лээ” хэмээн ярьж байсан билээ. Учир нь тэр өөрийг нь магтаж байгаад генсек болгосон Элбэгээгээ их том улстөрийн илтгэл тавьж байгаад намын даргаас нь унагаж байсан нэгэн. Гэхдээ тэр одоог хүртэл тэр алхмаа зөв гэж үздэг бөгөөд намаа аврахын тулд зөв зүйл хийсэн гэдэг байр суурь дээрээ хэвээрээ гэдгээ хэлдэг.
Болор
Сэтгэгдэл (3)