Н.Энхбаяр хангүгт “харласан” уу?
2014/09/17

Өршөөлийн хуулиар суллагдаж, торны цаанаас гарсан Н.Энхбаяр Солонгос улс руу эмчлүүлэх нэрийдлээр яваад сураг алдарсан. Тэрээр “олон эрхтний архаг дутмагшил” буюу “эсийн алдагдал” хэмээх оноштой болох нь батлагдсан гэж хэвлэл мэдээллээр нэг шуурч байсан. 
Гэвч одоо хүртэл эх орондоо эргэж ирээгүй байгаа түүнийг МАХН-ынхан үе үе эргэж очдог сурагтай. Мөн өнгөрсөн зургадугаар сард ирнэ гэсэн мэдээлэл гарч байсан ч бас л ирээгүй билээ. 

Эцэстээ түүнийг БНСУ-аас улс төрийн орогнол хүсч, тэндээ гэр бүлээрээ амьдрах болсон гэдэг. Орогнол хүссэн бус Солонгосын иргэн болсон тухай мэдээлэл ч байгаа юм. Цагдаагийн байгууллага ирж мэдүүлэг өг гэсэн боловч, “би улс төрийн дүрвэгч хүн чадахгүй” гэсэн хариултыг өгчээ. 

Хэрвээ Солонгосын иргэн болчихоогүй л бол эх орондоо яагаад ганц ч удаа эргэж ирэхгүй байна гэдэг сонин шүү.  

П.Урнаа 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин