
Цахим ертөнцөд нээлттэй байдаг гишүүдийн тоонд зүй ёсоор багтдаг эрхэм бол УИХ-ын гишүүн М.Зоригт. Тэрээр твиттерээр жиргэх тун дуртай нэгэн бөгөөд өөрийнхөө төрсөн өдрөө өвөрмөц маягаар тэмдэглэн өнгөрөөжээ.
М.Зоригт гишүүн жиргээчдийг төрсөн өдөртөө урьж, хамтдаа хуушуурджээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа “50 нас хүрсэн ч 30-тай юм шиг харагдаж, 20-той юм шиг сэтгэ” гэсэн уриаг твиттер, фэйсбүүк дээрээ онцолжээ. Түүний баярт очиж амжаагүй зарим жиргээч эрхэм гишүүнийг, төрсөн өдрийнхөө “шинийн хоёрныг” тэмдэглээч хэмээн уриалж байсан.
Г.Бөртэ
Сэтгэгдэл байхгүй байна