
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхэд дуудагдаад байсан билээ. Тэрээр Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Роналд Нобелд и-мэйл захиадал илгээсэн хэргээр шүүхийн хаалга татсан. Захидалдаа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжуулахыг зогсоохыг гуйсан бөгөөд тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг 2013 оны дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл зогсоосон гэдэг. Э.Эрдэнэжамъянг албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хэргээр улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасч мөн найман сая, 424 мянган төгрөгөөр торгох ял оноогоод байгаа. Хэдийгээр Э.Эрдэнэжамъян энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа ч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн Хууль зүйн дэд сайдын албаа өгөхөөр өргөдөл гаргасан байна. Түүний өргөдөлийг энэ сард багтаан шийдвэрлэх аж.
М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна