Парламентийн пластик мэс заслын “бүтээгдэхүүнүүд”
2014/09/15

Загварын зартай топуудаас авахуулаад захын бизнесмэний эхнэрүүд гээд косметик хагалгааг сонгож, бурхны алдааг засуулаагүй хүн ховор болж. Бүр сонирхож үзээгүй хүн ч байхгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй. Нэгэн үе нүдний давхраа, зовхины мэс ажилбар толгой цохиж байсан бол сүүлийн үед хөх томруулах, хамар өндөрлөх мэс ажилбар зуузай холбон давхих болсон байна.

Гол нь нөгөө алтан донжийг нь тааруулж, зөв чанартай хийлгэхгүй бол дээрдэхээс доордох нь их байдгийг хэзээ ч мартаж болохгүй. Ингээд олныг үл нуршин “Мэс заслын ширээ”, гоо сайхан биднийг аварна гэдэгт бат итгэж өөртөө итгэлтэй алхах болсон пластик мэс заслын “бүтээгдэхүүнүүд”-ийг сонжицгооё. Гэхдээ энэ удаа төрийн түшээд болон улстөрчдийг онцоллоо.

Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч гэдэг тэр улсынхаа  иргэдийн төлөөлөл гэхээсээ гадна төрийн билэгдэл, өнгө төрх, нэр нүүр болдог. Манай улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгуульд өрсөлдсөн мөчөөс нь л “Жижигхэн биетэй, төрийн тэргүүн гэхэд дэндүү намхан, гадныхан “Энэ монголчууд яасан намхан хүмүүс вэ?” гэнэ дээ. Дээл өмсөхөөрөө хаашаа янзын амьтан харагдах бол” гэх зэргээр шүүмжилж байсан.

Харин Ерөнхийлөгч олны ам дамжин яригдах энэ дэмий шүүмжид огтхон ч санаа зовоогүй. Зовлоо гээд ч яах юм. Ямар намхан хүн муу ерөнхийлөгч байна гэсэн теором байгаа биш. Гэхдээ л манай ерөнхийлөгч гоо сайхны мэс заслын ширээ дамжиж холливууд смайл хийлгээд амжсан шүү. Сүүлийн үед бас эрхэм Ерөнхийлөгч маань өдрөөс өдөрт өсөөд байгаа гэсэн “магтаал” сонсогдох болсон. Гутлынх нь өсгийд бас нэг учир байж ч магадгүй л юм.


 

Г.Мөнхтуяа: УИХ-ын экс гишүүн Г.Мөнхтуяа парламентад хөл гишгингүүтээ гоо сайхнаараа оролдож эхэлсэн.

Анхны гараагаа нүдний ухархай, давхраагаа гоёхоос эхэлсэн бол дараа нь арьсаа татуулж улам залуужсан гэнэ. Нэг л юмаараа оролдсон хүн донтдогийн үлгэр болж сүүлд хамраа өндөрсгөж төрөл арилжиж Солонгос стильтэй бүсгүй болсныг та харж байна.

 

 

 

 

Л.Гүндалай: Эмч мэргэжилтэй, элдэв хэл ам таталдаг экс гишүүн Л.Гүндалай “хамгийн хэрүүлч” улстөрчөөр шалгарч байсан удаатай. Их хэрүүл хийж хэл ам таталсаныхаа горыг амсаж арьс нь унжсан мань хүн арьсаа татуулж, нүдний давхраагаа томсгож шүдээ ч янзлуулаад амжжээ.

Өөрөө гадаадын өндөр хөгжилтэй оронд эмч мэргэжил эзэмшсэн учраас гоо сайхны мэс засал хийлгэхэд цаашид эрүүл мэндэд нь ямар нэгэн муу нөлөөгүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ лээ. Цаашид ямар мэс засал хийж биднийгээ гайхашруулахыг цаг хугацаа л харуулах байх даа.

 


 

 

Б.Эрдэнэбат: “Эрэл”-ийн гэх тодотголтой Эх орон намын дарга асан  Б.Эрдэнэбат улс төрийн тавцанд гол дvр шахуу явсан  ч эдүгээ усанд хаясан чулуу шиг алга болсон нь учиртай аж.

Утаанаас дайжиж Америкт өвлийг өнгөрүүлсэн тэрээр урин дулаан цаг ирэнгүүт өөртөө өөрчлөлт шинэчлэлт хийгээд ирснийг та харж байна. Нүдэндээ давхраа оёулж, зовхио татуулсан Б.Эрдэнэбат тас хар шил зүүж мэс ажилбараа нуухыг хүссэн ч манай адтай зурагчид давхраалаг алаг нүдийг нь алдалгүй авчээ.

 

 

 


 

М.Энхсайхан:  Улс төр, эдийн засгаас өөр зүйлд анхаарлаа хандуулдаггүй байх гэмээр  Ерөнхий сайд асан М.Энхсайхан хувийн амьдрал болон хувьсгалын ажил дээрээ эрс өөрчлөлт шинэчлэлт хийсэн. Гэхдээ энэхүү шинэчлэлийн алхам нэлээд хэдэн жилийн өмнөх бөгөөд пластик мэс засал сонгосон эрчүүдийн анхдагч гэж хэлж болно.

Түүнийг ийн эрс өөрчлөгдөхөд залуу гэргий, хэнз үр нь нөлөөлсөн гэдэг. Хөгширсөн болохоос өтөлсөн биш гэдгийг амьдралаараа харуулж авааль эхнэрээ ч сольж зүс царайгаа ч өөрчилж алаг нүдэн цэмбэлзсэн залуу болон хувирсан нь ийм учиртай.  

Ч.Улаан: Ч.Улааныг улс төрөөс илүү уяач “мэргэжил”-дээ дуртай гэдгийг хэн бүхэн мэднэ. Улсын наадмын айраг түрүүг хуу хаман, хурдан хүлгүүддээ зориулан дуу хийлгэж өөрөө клипэнд нь тоглоод амжсан зайтай эр. Юм юманд идэвхитэй, эрч хүчтэй УИХ-ын гишүүн Ч.Улаан сулраад байгаа арьсаа татуулсан гэдгээ ангийн андууд болох эмэгтэй гишүүдэд ам алдсан. Жар шүргэж яваа ч идэр залуухан хархүү шиг малилзаж явах болсон түүний нууц мөн залуухан эхнэртэй болсонтой холбоотой.

Д.Оюунхорол:  Ерөнхийлөгч “төрүүлдэг”-ээрээ зартай Завхан нутгаас гурван ч удаа УИХ-д сонгогдсон төрийн дархан түшээ УИХ-ын гишүүн Д.Оюунхорол улс төрийн хатуу дэвжээнд эрчүүдтэй эн тэнцүү үзэлцэж яваа эмэгтэй гишүүдийнхээ манлайлагч. Тэрээр хувь, хувьсгалын ажлаа эн тэнцүүхэн авч явж, гадаад гоо сайхандаа ч ихээхэн анхаардаг нэгэн.

Залуухан хархүүг сонгосон болоод ч тэр үү Д.Оюунхоролыг өдгөө 50 гарч яваа гэхэд хэн ч итгэхгүй байх шүү. Тэр давхраалаг алаг нүдээ эргэлдүүлэн парламентдаа эрчүүдтэй ан мана үзэлцэж харагддаг Д.Оюунхорол давхараа оёулж, уруулаа засуулсан.

 

Л.Эрдэнэчимэг: УИХ-ын гишүүн болсон даруйдаа мэс заслын ширээнээ заларсан эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг дурлалын эрхтэн хамраа өндөрсгөж, нүдэндээ давхраа оёулж, холливуд смайл хийлгэж төрөл арилжсан гэж болно.

Парламентийн цэцэгс дундаа царай муутайгаараа дуудагддаг Л.Эрдэнэчимэг мэдээж эмэгтэй хүн болсон хойно бусдаас дутахыг юу гэж хүсэхэв. Хамгийн сонирхолтой нь гишүүн болсон даруйдаа ийм үйлдэл хийсэн нь сонгосон сонгогч нарт нь таалагдсан болов уу гэдэг нь чухал. Зарим эмээ өвөө нар эрхэм гишүүнийг танихгүй будилтал нь өөрчлөгдсөн нь тун сонирхолтой.


У.Хүрэлсүх: Эхнэрээ халамжлах нэрийдлээр УИХ-аас өргөдөл өгөн байж гарсан эрхэм гишүүн асан У.Хүрэлсүх Солонгост эхнэрээ эмчлүүлэхийн зэрэгцээ өөртөө ч халамж хайр тавиад амжсан сурагтай.

Угийн спортоор хичээллэж бие галбир гадаад ,үзэмжиндээ анхаардаг У.Хүрэлсүх улам залуужиж танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн улстөрчдийн мэс заслын сүүлийг мушгиад байгаа энэ.

 


М.Өнөр

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • зочин
    энэ эрдэнэчимэг гэж хүн айж хүүхэд уйлахаар авгай юмаа
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • зочин
    Эрдэнэчимэг царай муутай биш ээ. өнгөлөг аятайхан эмэгтэй. Шаамий гэх юм тэр нь ясны зохион байгуулалтанд нь зохицсон л байгаа. Аятайхан өнгөлөг сайхан харагддаг. юугаа ч засуулах хэрэггүй байсан юм. Угаасаа л сайхан эмэгтэй. Өдий насны эмэгтэй энэнээс илүү сайхан харагдана гэж юу байхав дээ. өөлөх шаардлагагүй болов уу.
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Давхраа хийлгэхээр өвдсан тахианы нүд шиг болчихдог гэж настан хэлж билээ. Нэрээ ч тийм юм билээ. Их хурц харагддаг. Тэр хүнд давхраа зохих, зохихгүй байгал төгс тааруулж бүтээсэн байдаг. Оролдохоор харц,инээмсэглэл бүгд өөрчлөгдөөд нэг л зохицолгүй болж харагддаг. нэг л юм нь болохоо байчихдаг.
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин
    зүүдэнд орж нялхас айхаар царайнууд байна зомби гэдэг шиг л байнадаа ялангуяа мөнхэуяа эрдэнэчимэг эрдэнэбат 3
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Адар
    Улаан гуай нь 60 шүргэж яваа шүү.
    2014 оны 09 сарын 15
  • зочин
    Эрүү , уруул 2-нх нь завьж хөгширсөн гэдгийг хэлээд байхад өөр юугаа ч засуулаад нэмэргүй дээ.
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Царай муутууд
    Шаймийгаа засуулсан бол Эрдэнэчимэг арай дээр байх байсан болов уу. Менхтуяа гэж хаана ямар гишvvн байсан юм болоо? 100 айлд л тааралддаг авгайтай адилхан юм.
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Ulaan 40 shurgej yavaa gnee hahahahahaha
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
    • Адар
      Улаан гуай нь 60 шүргэж яваа шүү.
      2014 оны 09 сарын 15
Сонин хачин