Эби, Путин, Си Зиньпин дахиад ...
2014/09/09

Энэ сарын 11, 12-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалт Тажик улсын нийслэл Душанбед болох юм байна. Энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөршийн тэргүүдтэй уулзах аж.

Өнгөрсөн тавдугаар сард Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал АХАИББХ-ын дээд хэмжээний дөрөв дэх уулзалтын үеэр манай улсын ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж, ОХУ-ын тэргүүн В.В.Путин болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нарт гурван талын уулзалтыг Улаанбаатар хотод зохиох санал тавьж байжээ.

Онцлоход БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “гурван талт уулзалт ойрын үед болно” хэмээн мэдээлсэн байна.

Харин Душанбед болох уулзалтын үеэр Ц.Элбэгдоржийн санаачилсан гурван талын уулзалтыг хэрхэн яаж зохион байгуулах талаар ярилцаж, тохиролцох гэнэ.  

П.Урнаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин