
Жил жилийн баяр наадмын дараа хөндөгддөг нэг том асуудал бол сэргээшийн тухай асуудал. Аль долдугаар сард явуулсан сэргээшийн хариу бүр дүн өвлийн хүйтэн хүртэл сунжирч учир нь үл олдох хариуг бөхийн холбооноос дуулгадаг уламжлалтай.

Үүний нэг тод жишээ үндэсний их баяр наадмын дараа болсон МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, Арслан Х.Мөнхбаатар нарын дунд болсон сэргээшийн хэрүүл. Эцэс сүүлдээ шүүхийн хаалга татах дээрээ тулсан тэдний хэрүүлийн алим одоо хүртэл өнхөрсөөр л яваа.

Анх шүүхэд гомдол гаргасан хүн бол Р.Нямдорж ноёнтон. Гэвч шүүхэд гомдол гаргаад өөрөө ялагдал хүлээж арслан Х.Мөнхбаатар ялсан гэдэг. Өөрийн хүслээр он удаан жил бөхийн холбооны тэргүүнд дархлагдсан Р.Нямдорж тэргүүнтэй ганц тэрсэлдэж, тэмцэлддэг хүн бол арслан Х.Мөнхбаатар.

Үүнээс болж хонь чоно болсон тэдний энэ харилцаа газар авч бөхчүүдийг хоёр хуваасан гэдэг. Тэгвэл арслан Х.Мөнхбаатар ялсан дээрээ бүр ялж тун удахгүй Р.Нямдорж тэргүүнийг олон жил тухалсан суудалаас нь ховхолж шинэ тэргүүнтэй болох шийдвэр гараад байгаа гэнэ лээ.

М.Сонор
Сэтгэгдэл (14)