В.Путин хуягт машинаар сүнгэнүүлнэ
2014/09/03

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр айлчлах гэж байгаа. Тэрээр манай улсад зургаан цаг саатаад буцах бөгөөд энэ үеэр цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх ажлыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулалтын түвшинд ажиллаж байна.

 Мөн хойд хөршийн хуягт машинуудыг Улаанбаатарт цэргийн ачаа тээврийн “Ил 76” онгоцоор тээвэрлэн, авчирчээ. В.Путиний Монголд унах “Mepcедес бенц  S600 пуллмэн” юм байна.  Дээрх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах болон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг  хааж эхлээд байгаа төдийгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин