Газрын наймааны нууц тэрбумтан
2014/09/04

Монголын тэргүүн баячуудын ихэнх нь газраар хөрөнгө мөнгөө зузаатгасан наймаачид. Аль ашигтай байрлал, аятайхан үнэд хүрчих газар байна бүгдийг нь энэ хэдэн улс төрч, бизнесмэнүүд хуваагаад авчихсан гэж болох юм. Түүний нэг УДЭТ-ын зэргэлдээх “Соёмбот өргөө” гэх 32 давхар барилгын нууц эзэн УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн төрсөн дүү Р.Бадамдорж гэх энэ эрхэм.

Хотын төвийн А зэрэглэлийн хэд хэдэн барилга байгууламжтай энэ ноёнтон ахтайгаа нийлж газрын наймаанд гаршсан гэдэг. Сүүлийн үеийн мэдээллээр “Соёмбот өргөө” обьектынхоо нэг, хоёр давхарыг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд өндөр үнээр зарсан сурагтай.

Анх театрын өргөтгөл нэрийн дор барьсан эл барилга улсын өмчийн газарт баригдсан ч өнөөдрийг хүртэл хэн ч хорьж цагдаагүй байгааг бодвол Р.Бадамдорж ноёнтон хэд хэдэн улс төрчдийн амыг таглаж баригдаж дуусаагүй барилгынхаа хэд хэдэн давхрыг багагүй үнээр арилжиж суугаа биз. Газрын наймаанаас гадна хэд хэдэн уул уурхайн лицензийн хувь халаасанд нь ордог Р.Бадамдорж ахынхаа ард нуугдсан нууц тэрбумтан.

Тэгвэл түүний үеэл буюу Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин нь аавынхаа удирдлагаар улс төрд хөл тавьж эхэлсэн. Р.Бадамдиндингийн хүү Б.Баттүвшин гэж олон нийтийн өмнө гарч ирэв үү үгүй юу хэл ам таталж эхэлсэн энэ нөхөр нууцаар казинод тоглож байгаад баригдсан. Гэвч аавын буянаар энэ хэргээс төвөггүйхэн мултарч АЗХ-ны Ерөнхийлөгчийн сэнтийд өдгөө тухлаад удаж буй.

 2008 онд НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн боловч бүдэрсэн Б.Баттүвшин  Монголын улс төрд орохоор ингэж уйгагүй хөөцөлдөж тэр ч бүү хэл намынхаа даргатай наймаалцан байж олж авсан энэ албан тушаалаа хэр өндөр үнээр худалдаж авсан бол.

М.Сонор

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин