Засгийн газар хоёр долоо хоногийн өмнө хуралдаж Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Билэгтийг чөлөөлсөн. Олон нийтийн дунд түүнийг Хууль зүйн сайдтай зөрчилдсөн гэх асуудлаас болж чөлөөлсөн гэсэн мэдээлэл явж байгаа. Харин Ерөнхий сайд болон Хууль зүйн сайдын зүгээс энэ асуудал дээр тодорхой тайлбар өгөөгүй яваа. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан тоот илгээжээ. Энэхүү албан тоотоор ЦЕГ-ын Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Билэгтийг ямар шалтгаанаар, аль хуулийг үндэслэл болгон чөлөөлснөө тайлбарлахыг хүсчээ. Өмнө нь ийм албан бичгийг Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлийг чөлөөлсний дараа мөн л ЗГХЭГ-т илгээж байжээ. ЗГХЭГ-аас албан тоотын хариуг ирүүлээгүй тул Д.Гэрэл эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан нь бий. Харин бригадын генерал Б.Билэгт одоогийн байдлаар шүүхэд хандаагүй байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.
Г.Солонго
Сэтгэгдэл байхгүй байна