В.Путин хэнтэй зоог барих вэ?
2014/09/02

Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалд оролцож буй Монгол, Орос нийлсэн  150 залуу Эрхүү-Алтанбулаг-Сэлэнгэ- Орхон- Дархан-Уул-Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Халх гол гэсэн маршрутаар 5500 км аялаад маргааш Улаанбаатарт ирнэ. Тэд Халх голын байлдаан болсон түүхэн газруудаар аялж, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлсэн юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 3-нд манай улсад ажлын айлчлал хийх билээ. Тэрбээр Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд ахмад дайчидтай үдийн зоог барьж, “Дайчин нөхөрлөлийн замаар” аялалд оролцогч залуустай уулзан, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин