О.Магнай дарга Ч.Улааныг онилов
2014/09/02

                                               

ШӨХТГ-ын дарга О.Магнай Сангийн сайд Ч.Улааныг буруутгажээ. Шалтгаан нь түүнийг  төрийн өмчит их дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү авах, тус банкинд байршуулах эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн гэх  хэрэгт буруутган шалгасан байна. Тодруулбал,  Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. 13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, 13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн тухай ШӨХТГ-аас мэдээлж байна. Түүнчлэн  ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.6 заалтыг үндэслэн Ч.Улаанд торгууль ногдуулсан байна.    

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин