
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сургуулийн өмнөх боловсролын системийг шүүмжилж сууна. Тэрбээр цэцэрлэгийн хүрэлцээ муу байгааг хүлээн зөвшөөрч буй бөгөөд хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ямар нэгэн арга хэмжээ авалгүй, арга зам эрэлхийлэлгүй, цэцэрлэгийн бүхий л асуудлыг төр даана гэсэн системээр явсан нь эрэлтийг улам нэмэгдүүлсэн гэж ярьж байгаа юм. Тодруулбал, тэрбээр цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны зардлыг улсын төсвөөс гаргадаг болсныг ийн тайлбарлаж байна. Тэгэхээр салбарын сайд тэрбээр хүүхдүүдээс хоол харамласан л болж таарах нь дээ.
Сэтгэгдэл байхгүй байна