Женко хөтлөгч болсон уу?
2014/08/26

УИХ-ын эрхэм гишүүн Х.Баттулга сүүлийн үед “Чухал 100 сэдэв”-ийг үе үехэн хөтөлж харагдах болсон. Гишүүний ажлаасаа илүүтэй телевизийн нэвтрүүлэгт хамаг анхаарлаа хандуулах болсон Х.Баттулгыг цахим ертөнцийн хэрэглэгчид “Женко хөтлөгч болчихвол зүгээр юм бишүү” хэмээн үзэж үзэл бодлоо илэрхийлцгээж  байх юм.  


Үүний хажуугаар "Херо Энтертайнмэнт" студиэс бэлтгэн гаргадаг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгтээ Далай ламыг урьж оролцуулж байгаа бөгөөд хөтлөгчөөр нөгөө л Х.Баттулга, П.Анужин нар байж байх юм. Нэвтрүүлэгт оролцож байгаа Далай лам манай оронд саяхан айлчлаад буцсан Хятадын дарга Си Зиньпинтэй зэрэгцэн айлчлах гэсэн боловч хойшлогдсон.


Далай ламыг Монгол улсад ирэхийг Си Зиньпин бүр хориглосон гэж  шуугиж үнэн худал нь мэдэгдэхгүй байгаа. Үүнийг хөндлөнгөөс харсан твиттерийн идэвхтэй хэрэглэгчид “Энэ нэвтрүүлэг нь хоёр улсын хоорондох найрамдлын харилцаанд сэв суулгаж мэдэх юм гэсэн нэг хэсэг байхад зарим хэсэг нь “Нэг жижиг нэвтрүүлэгт ороо л биз. Энэ нь улс орны энхийн харилцаанд нөлөөлөхгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлцгээж байна.

Мөн “Женко ч асуудлыг томруулж байна даа. Си даргыг айлчилсны дараа нэвтрүүлэгтээ Далай ламыг оруулаад л. Хариуцлагаа өөрөө хүлээх байхаа” гэж байна.  Хамгийн сонирхолтой нь ард түмнийхээ өмнө өндөр хариуцлага үүрсэн эрхэм гишүүн Х.Баттулга үүрэгт ажлаасаа гадуур ажил хийж байгаа нь хэн бүхэнд таалагдахгүй байгаа нь цахим сүлжээн  дэх нөхдүүдийн байр сууриудаас харагдаж байна гэхэд болох юм.


М.Сонор

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    ene nevtruulgiig uzeh yumsan l gej bodoj bn busad nh chdee nohoin baas shig ugnuud helheed tavichaj
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин
    хөөрхий дөө. зайлуул. энэ баттулга гишүүний ажил гэж юу байдгаа сайн ойлгож ухамсарлаж чадахгүй боловсрол сул дорой амьтан шүүдээ зайлуул.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
Сонин хачин