Сар, жилийн л настай амраглал хэн хэнийх гээч...

Урлаг дагасан хүмүүсийг уяхан сэтгэлтэй, сулхан энгэртэй гэх тодотгол дагаад байдаг жишигтэй. Тэгээд ч тэр юм уу урлагийн хүмүүсийн хувийн амьдралтай холбоотой таагүй мэдээллүүд таатайгаасаа хамаагүй олон байдаг. Ер нь зөвхөн урлаг гэлтгүй улстөр, спорт гэхчлэн нийгмийн анхаарал татсан салбарууд дахь олны танил хүмүүс дунд дэндүү богино настай хайрын түүхээр намтраа чимсэн нөхдүүд олон. Тэдний хайрын түүх нь чин сэтгэл, цэвэр тооцоолол, зам нийлээгүй тавилан гэхчлэн олон асуудалтай холбоотойгоор төгссөн байдаг.
Дашрамд өгүүлэхэд  салж, нийлсэн гэх мэдээллийг өдөр тутам олонд дуулгаж байдаг Холливуудын оддын богино настай романсууд цаанаа бас учир жанцантай. Хамтын амьдрал, дурлалын романсаа хаана, хэнтэй, хэзээ хэрхэн эхлүүлж, өрнүүлж, төгсгөх вэ гэдгээ тооцож төлөвлөсөн байдаг гэдэг. Тэгвэл манайд тийм богино настай салалтууд дэлгэрэх янзтай болоод байгаа юм. Сошиал сайтууд ид хүчээ авч байгааг ч хэлэх үү, хэн дуртай нь хэнтэй явалдсанаа, учир ургуулснаа, дотно харьцаа тогтоосноо дэлгэн бичээд л од болдог болж. Ер нь тэгээд хэдэн ч хүүхэдтэй байсан салалт бол асуудал биш болсон энэ цаг үед олны танил нөхдүүдийн хайрын түүх хэрхэн бичигдэж байгааг хамтдаа сонирхоод үзье.
Баян аавын  богино настай хамтын амьдрал
Ноён Аглуу нэгэнтээ өөрийгөө 6 хүүхдийн баян аав хэмээн тодорхойлсон нь хувийн амьдралынх нь баялаг, баян намтар түүхийн нэгээхэн  хэсэг.
Түүний анхны гэргий В.Уянга хэмээх боловсролтой, эгэл даруухан бүсгүй байдгийг “Гранд” сэтгүүл анхлан танд танилцуулж байсан. Жүжигчинд  2 охин, нэг хүү төрүүлж өгсөн бүсгүй.
Тэдний дундаас гарсан 3 хүүхдийн хоёр том нь охин бөгөөд 2005 оны үед В.Уянга бага хүүгээ төрүүлээд удаагүй байхад Аглуу одоогийн гэргий Н.Оюунчимэгтэй үүсгэсэн хайрын романсаа лавшруулж,  хамтран амьдарч эхэлсэн   гэдэг.
Юутай ч ноён Л.Баттулгад алаг нүдтэй хоёр охин төрүүлж өгсөн жүжигчин Н.Оюунчимэг өмнө нь хошин урлагийн нэрт мастер Дашхүү агсны хүү найруулагч Д.Галбаяртай амьдарч байсан бөгөөд дундаасаа гарсан охиноо аав дээр нь орхиод 2 дахь амьдралдаа хөл тавьсан билээ. Хамгийн сонирхолтой нь найруулагч Д.Галбаяр Драмын театрын хамгийн хөөрхөн, хамгийн авьяастай залуу жүжигчин, Хулантай суусан нь нэг бодлын амьдралын эргүүлэг ч гэмээр, шоглоом ч гэмээр сонин тохиолдол. Харин урлагийнхан нь тэднийг дурлалын дөрвөлжин хэмээн өхөөрддөг билээ. Найруулагч залууд жүжигчин бүсгүйчүүд илүү таалагдаж жүжигчин бүсгүйчүүдийн даллага авхуулчихсан уу  гэмээр ч юм шиг. Тэд дундаасаа хүүтэй болсон бөгөөд том охиноо өөрийн охин шиг хайрлаж халамжилдаг Хуланд охин нь ч гэсэн нугасгүй гэнэ лээ.


 

 

 

 

 

 

 

 

 

 

Жүжигчин хосуудын жирийн бус амьдрал
Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт албан болон албан бус гээд гурван эхнэрийн нүүр үзсэн. Өдгөө дөч дөхөж яваа хэдий ч ганц бие хэвээрээ. Анхны амьдралаа жүжигчин Ш.Жавхлантай эхлүүлж дундаасаа ганц хүүтэй. Тэдний хамтын амьдрал оюутан ахуй цагаас нь эхэлсэн боловч хүүтэй болсноосоо хойш хоёр тийш болсон гэдэг. Анхны эхнэр, ганц хүүтэйгээ үргэлж холбоо, сүлбээтэй байж салсан салаагүйн  хооронд байдаг жүжигчин Н.Ялалт хоёр ч бүсгүйтэй нэр холбогдож хэсэгтээ романсдаад амжсан. Сүүлийн үед түүнийг Ш.Жавхлантай эргэж нийлж хүүгээ элэг бүтэн амьдруулахаар шийдсэн хэмээн хэвлэлээр шуугиж байгаа ч,   цаг хугацаа л харуулах байх даа.
 

Гурван сарын настай хурим
 “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын дүү дуучин С.Амарбаясгалантай хамт буриад ардын “Хатариш” дууг сонирхолтой байдлаар амилуулсан дуучин Мино буюу Т.Номин өнгөрсөн аравдугаар сард Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадраасан. Гэвч тэдний сүр ихт хурим гурван сарын настай байсан бөгөөд холливуудын оддын хэврэг хуримыг  санагдуулам байсан гэж болох юм. Монголдоо л хамгийн богино настай хуримаар тодорсон юм.

 

 

 

Өвөрлөгч эртэй өнгөрүүлсэн нэг жил
Арван жилийн өмнө уянгалаг, шингэн хоолойтой жаахан охин Монголын рок, поп ертөнцөд шинэ өнгө төрхтэйгээр хөл тавьж байлаа. Тэр бол  С.Сэрчмаа. Одоо харин ахмад уран бүтээлч болчихсон явж байна. Хувийн амьдралын тухайд бас л адармаатай эхэлж төвхнөөгүй л өдийг хүрчээ. “Казино” Байгалийн  хүү Б.Тэмүүлэнтэй 10 гаруй жил дотносч хамтран амьдарсан ч хурим хийгээгүй  дуучин С.Сэрчмаа Өвөрмонголын тэрбумтан залуутай танилцаад жил ч болоогүй сүрдуулиантай гэрлэж, хөлтэй хуримаа хийсэн. Хуримаа хийх үедээ хөл хүнд байсан дуучин маань төрөөд удаагүй байхдаа буюу хуримлаад нэг жил болоод л  өвөрлөгч нөхрөөсөө өрх тусгаарлаж хэсэгтээ буудалд амьдарч байгаад эцэс сүүлдээ эх орондоо ирсэн.  Өдгөө Хураа охинтойгоо Баянмонгол хороололд амар тайван амьдарч дуучин биш шоу хөтөлбөрийн хөтлөгч болсон. Дуучин гэх нэрээ нэр төртэйгөөр авч явна гэсэн хүн маань алдаг оног хэдэн дуу, клип хийлгэж дуучин биш хөтлөгчөөр мэргэшээд байна.
 

Миссүүдийн эрлэг Мянгаад хууртсан нь...
Ард түмний мисс гэгддэг  Д.Ариунцэцэг миссүүдийн эрлэг Мянгаа ноёнтоны арганд нь хууртсан миссүүдийн нэг гэж болно. Анхны амьдралаа хурим найраар эхлүүлээгүй ч гэлээ жинхэнэ хайраар эхлүүлж аз жаргалдаа умбаж яваа гэдгээ олон нийтэд дуулгаж хэвлэлд ярилцлага өгч байсан Д.Ариунцэцэг нэг л өдөр хууртагдсан гэдгээ мэдсэн гэдэг. Угийн мисс бүсгүйчүүдийг баруун солгойгүй сольж, хүүхэдтэй болгоод орхидог Ц.Мянганбаяр ард түмний миссийг хуурч шинэхэн топ О.Пүрэвдуламтай амрагийн харьцаатай болсон нь илчлэгдэж, дахин хэнз үрийн зулай үнэрлэсэн. Харин мисс Д.Аринцэцэг М.Хайрмаа охинтойгоо хэсэгтээ гадаадад сурч боловсорч байгаад сүүлийн жилүүдэд эх орондоо суурьшсан. Тэдний хамтын амьдрал хоёр жилийн настай байсан.
 

 

 

 

 

Гурвалжин, дөрвөлжин дурлалын романс
Найруулагч Б.Баатар, жүжигчин Ч.Ундрал нар олон жил үерхэж, нөхөрлөсний эцэст нэг гэрт орж эхнэр нөхөр болсон. Хамтран уран бүтээл хийж, аз жаргалтай урлагийн сайхан хосуудын тоог нэгээр нэмээд байсан тэдний хамтын амьдрал урт үргэлжилсэнгүй. Хүүтэй болоод удаагүй байхдаа тэдний бие, сэтгэл нь холдож гуравдагч  этгээд гарч ирснээр дуусгавар болсон гэж болох юм. Кинон дээр эхнэр, нөхрөөсөө салахаар бол гадагшаа явж сургууль соёлд сурч, аль эсвэл зугаалж, аялж хэсэгтээ хол байж  байгаад ирдэг. Тэгвэл  манайд ч энэ “соёл” дэлгэрээд байна. Юу гэхээр Ч.Ундрал Америкт жил гаруй болоод ирснийхээ дараа уран бүтээлдээ шуудран ороод байгаа юм. Тэрбээр гадаад төрхийн хувьд ч төрөл арилжаад буй. Тэдний хайрын түүх урт удаан жаргалтай байсан хэдий ч ханилан суух  заяа дутсан хосууд гэмээр.
Жилийн биш сарын амраглал
Тачаангуй гэх тодотголтой Нара  айл гэрийн журамт гэргий болоод байгаа. Жирэмсэн гэдгээ  гайхамшигтай нууж чадсан тэрбээр жүжигчин Батукатай нэг хэсэг романсдсан ч тэдний дурлалын түүх хамгийн богино настай байсан. Бүр жил ч биш сарын настай амраглал байсан юм. Гэхдээ  дуучин шувуухай маань амьдралын ханиа олж,  үрийн зулай үнэрлэсэн нь таатай хэрэг. Харин Батука мэргэжил нэгтэй нэгэн жүжигчин бүсгүйтэй дурлалын романс үүсгэсэн сурагтай.


М.Сонор
Үргэлжлэл бий

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • МИНО
    энэ хүмүүсийн амьдрал танарт ямар хамаа байнааа айн ямарч утаггүй юм та нар энэ хүмүүсийг ойлгох хэрэгтэй шүү амьдрал ямар хүн болгонд тэгш заяах биш хүн алдаж л байдагш дээ заяанийх нь хань биш юм байлгүй кккк монголчуудаа на нар ухаантай шүү дээ
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • zochin
    hunii muud durlasan bish ene hun ajilaa l hiisen bga biz de orchin ued salalt ihsej bgd surgamj bolohoor l yum bichsen bn
    2014 оны 08 сарын 26
  • Зочин
    Agluu eroosoo taalagddaggui
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Ner
    Ereen myaraan tsarailsan ene heden haltariin amidral hend heregtei yum. Bi l lav agluug harahaas oi gutdag.
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Unshigch
    Ereen myaraan huvtsastai heden haltar yumnii amidral hend hamaatai yum be.
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • kkkk
    mongoliin urlagiinhanch gejdee yostoi mongoldoo l yumdaa. kkk. bichsen bichuulsen adilhan teneguud. mongolchuud yorn arhi avgai huuhen ntr asuudal buduuleg zangaa bolij hogjson uls ornuudaas sain saihniign ulger jishee bolgoj saihnaar amidrah heregteishdee. aliim bolgon delhii niited muugaa gaihuulj muugaar helegdej amidrah gesen yum be.
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Zochin
    Garchignaasaa ehleed l humuusiig doromjilj doosh ni hiisen ongo ayastai, hereglej bgaa ugnuud ni hunii durguig hurgesen, ataarhsan, busdad muugaar haruulj muu ner zuulgeh gesen zorilgotoi yum bichij baih yum tanai setguul. Udaan orshij togtnoh gevel arai geheeleg ongotei yum bichsen n deer baih.
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Zochin
    Ene grand-nh ingej humuusiin amidraliig uhaj tonhoj bichij bj udahgui haagdah n l dee, yasan muuhai medee beltgej bichdeg yum be. Soronz tanaihaas arai l deer setguul baisan tegsen ch odoo ingeed haagdchihsan bhad tanaih udahgui dee.
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • er hun
    setgeliin huurul ni setgetsiin uvtsin bolson jmnuud...dund ni ur huuhduud hohirood baina bas ireeduid tedniigee duuraih biidee
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин
    M.SONOROO chi hedtei ve CHAMD HUNII AMIDRALIIN HORMOI HOTOOR HOOLOO OLJ IDEHEES UUR CHUHAL BICHEH YM ALGA UU CHINII TAVIDAG YM ZUVHUN ER EMIIN HUNZIL GUDAS UUR YM ALGA TEGEED CH ENE BUGD CHINI ALI DEER BOLOOD UNGURSUN HUNII AMIDARL YMAR CH BAIJ BOLNO UR HUUHED UNCHRUULJ BAIGAA UHAMSAR MUUTAINUUD BAIGAACH UUR YM TAVIBAL ARIA DEERDEE IIM YM TAVISNAARAA CHINI IREEDUIN AMIDARAL SAIHAN BAIHUU ZALUU HUN CH SAIN BOD
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
    • zochin
      hunii muud durlasan bish ene hun ajilaa l hiisen bga biz de orchin ued salalt ihsej bgd surgamj bolohoor l yum bichsen bn
      2014 оны 08 сарын 26
  • shal teneg
    adguus malnaas dor yumnuud
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025