З.Энхболд “алх” хочтой боллоо
2014/08/22

БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан өнөө өглөө УИХ  ээлжит бус хүндэтгэлийн чуулган хийсэн юм. гэхдээ чуулган будилаанаар эхэлжээ. Тодруулбал,  чуулганд Си Зиньпин дарга үг хэлэх ёстой байсан бөгөөд хурал эхлэх гээд бүгд байраа эзэлчихсэн байх үед УИХ-ын эрхэм дарга З.Энхболдын алх байхгүй, багагүй сандарч, хавь ойрынхныгоо сандаргаад авав. Чуулганыг нээхдээ алхаар тогшиж нээж, хаадаг. Гэтэл яг хурал эхлэх үед З.Энхболд даргын алх байдаггүй, танхимаар нэг “алх хаачив аа, алх яасан бэ” хэмээн хашгирч хурлын дарга маань  “алх” хочтой болоод амжлаа.
М.Сонор

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    яаг эвгүй байдалд орох гэж байсан байна мухахаха
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин
    ийм том уулзалт зохиож байж юм хумаа шалгаж байхад ядаг байна
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
Сонин хачин