У.Барсболдын луйвар гэж энэ шүү дээ!
2014/08/22

Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлах гэж байгаатай холбоотойгоор эрх мэдэлтнүүдийн нуусан, далдалсан хөрөнгө мөнгөний асуудлууд босч ирж байгааг бид онцолж байгаа билээ. С.Баярцогт гишүүнтэй холбоотой мэдээллийг өчигдөр хүргэсэн. Тэгвэл одоо  Хөшөөтийн ордыг  хятадуудад дамласан У.Барсболдын талаар хүргэж байна. Тэр бол  Виржинийн аралд нууц компаниа бүртгүүлсэн сүйхээтэй нэгэн юм. Ер нь бол нэг хувь хүн, нэг иргэн, нэг гишүүн орлогоо мартсан юм уу, нуусан тухай асуудал биш.  Харин Монгол төрийн сайд хүн гадаадад нууц компанитай, нууц данстай байсан тухай асуудлын тоог тэр  дахиад нэмсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн байгаль орчны сайд асан, Худалдаа үйлдвэрийн яамны дэд сайд асан У.Барсболд  2006 оны 4 дүгээр сарын 28-нд Их Британий Виржинийн  аралд  Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компанийг бүртгүүлэн, нууц дансаа нээсэн байдаг.

Хөшөөтийн уурхайгаар гараа угаасан гэгддэг тэрбээр  идэж ууснаа урсгах чиглэлээ сайд байхдаа сайтар тодорхойлж гэх ойлголт эндээс эрхгүй гарч таардаг. Тэрбээр хятад болон Хонгконг дамжин цагаан захтны хэрэг зохион байгуулж авилгын сүлжээ үүсгэн улсын онц их хэмжээний хөрөнгө мөнгө идэж шамшигдуулдаг бүлгийн толгойлогч гэдгээрээ алдартай Лю Ай Данг гэгчтэй хүртэл холбоотой байдаг. Учир нь Лю Ай Данг нь АНУ, Хонконг дамжин олдохгүй нэг хэсэгтээ эрэн сурвалжлагдаж байгаад 2006 онд Монголын баруун хязгаар дахь Ховдын хөшөөтийн ордын үндсэн хувьцаа эзэмшигч болон тодорсон байдаг.

Тэрбээр Хөшөөтийг нутаг нэгтэн гурван нөхрийн хамтаар хуваан эзэмшсэн байдаг. Тодруулбал,

-Лю Чэнг Лин /Лю Ай Данг/- нийт хувьцаа: 1,625 тэрбум буюу 25% .Үнэ:16,1 тэрбум юань

-Лү Лиан Чэнг/Ло Ли Шинг Саймон Ло/- нийт хувьцаа:1,169 тэрбум буюу 18%.Үнэ:11,6 тэрбум юань

-Жэнг Жиа Чунь-нийт хувьцаа:3,63 зуун сая буюу 5,6%.Үнэ:3,6 тэрбум юань

-Жэнг Үй Тунг-нийт хувьцаа:2,2 зуун сая буюу 3,4%.Үнэ:2,2 тэрбум юань гэх мэдээлэл 2008 он байдлаар байдаг.

Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход Хөшөөтийн эзэн хятадууд нэрээ дураа хүрсэн үедээ өөрчилдөг байж. Тэрчлэн У.Барсболд нь 2006 онд Ли Сиао Мин, Ван Лу Тан нарын хамтаар Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компанийг Виржиний аралд бүртгүүлсэн байгаа нь, Хөшөөтийн хятад эзэдтэйгээ хамтран хийсэн ажил байхыг үгүйсгэх аргагүй юм.

Ямартай ч стратегийн орд болгох  учиртай гэгдэж байсан ч болгохгүй нь тодорхой болсон Хөшөөтийн орд анх Дарви сумын харъяат  Б.Батням гэх хүний нэр дээр байсан байдаг. Тэрбээр өөрийн “Хэнсул” ХХК-ийн нэр дээр хайгуулын 19, ашиглалтын 9 нийт 28 лицензийг 2004-2007 оны хооронд эзэмшиж байж. Харин  У.Барсболд Б.Батнямыг залилан тэдгээр 28 ширхэг лицензийгЛю Чэнг Лин/Лю Ай Данг/ болон Саймон Ло нарт зарсан байдаг. Тэгж л нөгөөх алдарт ” Mongolian energy corporation” буюу “МоЭнКо”ХХК байгуулагджээ.

Уг нь эл асуудлаар У.Барсболдод холбогдох №21147404 тоот хавтаст эрүүгийн хэргийг 2012 оны 12 сарын 27-нд үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байдаг ч, У.Барсболд ямар арга чаргаа хэрэглээд байдаг юм бэ гэмээр эрх чөлөөтэй гараа савчин алхалж явна.Мөн У.Барсболдтой холбоотой хуудуутай асуудлыг өгүүлэхэд тэрбээр Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд хан уул, Туул, Тэрэлжийн эргэн тойрон дахь 4000 га газрыг зарж, их хэмжээний мөнгө завшсан луйварчин гэгддэг. Түүнийг БОЯ-ны сайдаар ажиллаж байхдаа тусгай хамгаалалттай бүсийн газруудыг хууль бусаар зарсан гэх үндэслэлээр 2006.2.21-ний өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйл 263.2 ,268 ,268.2-р зүйлд заасанчлан эрүү үүсгэн №20646066 тоот хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч, уг хэрэг  “Түмэнхүү”-гийн хэрэг гэгдэн өөр нэгэнд тохогдоод дуусчээ. Түмэнхүү гэдэг нь У.Барсболдын ах У.Барбарихийнх нь эхнэрийн ах аж.

Тэгэхээр Монгол нутгийн газар шороо, баялгийг дур зоргоороо зарж хүүдэгнэдэг нөхдүүдийн нэг бол У.Барсболд юм гэж тодотгохоос өөр яах билээ!

М.Мөнхжин

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин