Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Гэргий Пөн Ли-Юань болон дагалдан яваа хүмүүсийн хамт Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, албаны бусад хүмүүс угтан авч, хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлсэн юм.
Харин энэ үеэр анхаарал ихээхэн татсан нэг зүйл байсан нь Си Зиньпин даргын атгалт байлаа. Ер нь улстөрийн аливаа айлчлалын үеэр атгалт их чухал байдаг. Тэгвэл Си Зиньпин Ерөнхий сайд Н.Алтанхуягтай гар барихдаа гараа дээр нь тавьж атгасан юм. Ийм атгалтыг улстөрийн шинжээчид, шүүмжлэгчид “Би энд ноёрхлоо тогтооно” гэсэн утгыг илэрхийлдэг хэмээн үздэг.
Дашрамд сонирхуулахад, ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин Америкт айлчлал хийх үеэрээ Буш гарыг мөн ингэж атгасан байдгийг та энэхүү зураг дээрээс харж байна. Гэхдээ Буш эхлээд В.Путины гар дээр гараа тавьсан байдаг юм шүү.
Сэтгэгдэл (3)