О.Магнай цай ч үгүй, царай ч үгүй!
2014/08/15

Итгэмээргүй юмаа, төрийн байгууллагаар ороход өгдөг аяга цай, тавьдаг тавагтай чихэрнүүд бултаараа нийлээд 516,7 сая төгрөг болсон байна гэх юм. ШӨХТГ-ын дарга О.Магнай үүнийг соргог мэдэрч ирсэн хүмүүст цай, чихэргүй “мэлийж” суух туршлага нэвтрүүлжээ.

Ингэснээр дээрх зардлаас 88,2 сая буюу 17%-ийн хэмнэлт хийж гэнэ. Энэ нь долдугаар сарын 30-ны дүн юм байна.

Аяга цай ууж ширхэг чихэр амандаа хийхгүй байлаа гээд ер нь яавал гэж. Хэмнэлт гарч байгаа нь онцсайн.

Энэ мэтчилэн үргэлжлүүлээд машин тэрэг, дараа төлбөртийн зардлаа таначихвал ч ... Зөвхөн цай, чихэр л ийм юм бол данхар төрийн аппаратаас хэмнэх зүйл зөндөө л байгаа даа.

Д.Сэргэлэн

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Магнай чи шүү
    2014 оны 08 сарын 15 | Хариулах
  • tseegii
    zuw sain l bn shde iimerhuu zuild ingej mungu ureed bhda yahawde muusain gahainuud
    2014 оны 08 сарын 15 | Хариулах
Сонин хачин