“Харвин Арвингаас үүссэн, Арвин сармагчингаас үүссэн Дарвин” гэдэг хэлц жиргээчдийн дунд моодонд оров. Яагаад? Эрхэм гишүүн Д.Арвин “Тархи нь ажилладаггүй, биеийн хүчний хөдөлмөр хийж чаддаггүй хүмүүс твиттерт сууж Монгол Улсыг доромжилж байна" гэж хэлснээс болж болжморууд хариуг нь барьж байгаа нь энэ.
Эрхэм гишүүн жиргээнд харагддаггүй болохоор энэ талын онол, практикийн мэдлэг багатай бололтой. Төрийн түшээдээс ч идэвхитэй жиргэдэг эрхмүүд М.Зоригт, С.Дэмбэрэл, С.Бямбацогт, Н.Алтанхуяг, Х.Баттулга гэхчлэн хөврөх билээ.
Эгэл жирийн жиргээчдэд магадгүй энэ үгээ зориулаагүй ч байж болох. Арай ангийн хөвгүүдээ егөөдсөн юм биш биз?
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (1)