Аатай гаатай оо гэдэг шиг Б.Билэгт шиг жаатай эр хаана байна. Яахав багахан намтар уншъя л даа. Хааяа намтар унших гоё байдаг шүү, тэр тусмаа “боевик” Б.Билэгт шиг кино шиг амьдралтай хүмүүсийнхийг. Б.Билэгт 10 жилийн 5 дугаар сургууль, ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, МУИС, Отгонтэнгэр их сургуулийг тус тус дүүргэсэн.
Түүнийг олонх нь ясны чекист, унаган хүчний байгууллагын хүн гэж бодож байвал эндүүрэл. Тэр нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй, залуудаа тун ч сайхан залуу байсныг хэлэх үү, кинонд хүртэл тоглож явсан, WOW!
Дахиад гайхахад ч бэлэн байна, гайхсан ч яадаг юм. ТЕГ-ын даргаас буучихаад Их Тэнгэрт очиж экс тэргүүн хатагтай Д.Цолмонгийн нэрийг дуудаж агсам тавьсан хүн үзээд өгье гэсэн ч тэрнээс өөр байхгүй.
Нягтлан, чекист маань Ардчиллын нөгөө хөөрхөн хэдэн алтан хараацайнуудын нэг. Тэр бас СЕХ-ны шижигнэсэн таван гишүүний нэг ч байсан. Хөөрхий Д.Сандаг-Очир генералыг төрийн тэргүүн дуудаж салганаж чичиртэл нь загнадаг байсан гэдэг. Тийм их загнаж зандруулдаг албанд, Б.Билэгт орыг нь залгаж очсон. Гэвч хааны алба халаатай эзний суудал ээлжтэй.
Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. САЙН АХ Тэмкатай үргэлж муур хулгана болдог түүнийг зайлуулж Х.Тэмүүжин сайд байрандаа цэмбийж үлдэв.
Ерөнхийлөгч Х.Тэмүүжинг өөрчлөх бол эхлээд С.Билэгтийг өөрчлөнө гэж ярьж байсан. Хэлсэнээ ч хийлээ. Ялсан засгийн өөдөөс эрслэн дуугарсан хэнбугай ч сэлэм гялс толгой бөндгөс байх нь ээ. Айж явбал аминд өлзийтэй гэж ...
Аятайхан байхгүй бол өнөө маргаашийн талхны таван төгрөг, амьдралаа чирч явдаг ажлаа алдах ч энүүхэнд бололтой. Мэдээж халагдаж солигдох дуртай хэн байх вэ дээ. Лав гэртээ инээж орох тэнэг гар байхгүй биз. Дуугарвал халаад л дургүй хүрвэл халаад л айхтар айхтар ...
Б.Уян
Сэтгэгдэл (1)