“Гал үндэстэн” холбооны С.Дашцэрэнг суллажээ
2014/08/13

Төрийн ордны арын цэцэрлэгт өнгөрсөн оны есдүгээр сард зэвсэгтэй нэвтэрч, Уул уурхайн яам, “Централ тауэр"-т тэсрэх бодис тавьсан “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүдэд шүүхээс ял ногдуулсан.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, өчигдөр тэдний нэг болох С.Дашцэрэнг сулалсан байна.

Түүнд Улсын Дээд шүүхээс галт зэвсэг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн хэргээр хоёр жилийн ял ногдуулсан бөгөөд ялыг нь Дархан-Уул аймгийн хорих ангид эдлүүлж байжээ. Хоёр сарын өмнөөс С.Дашцэрэнгийн ходоодны өвчин нь хүндэрсэн тул яаралтайгаар Улаанбаатарт хүргэж, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын харьяа хорихын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Түүнийг сулласны дараагаар холбооныхон болон ар гэрийнхэн нь нэгэн сувилалд хэвтүүлээд байгааг эх сурвалж хэллээ. Зарим хүн түүнийг Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан байж магадгүй гэв.

Харин иргэний хөдөлгөөний өөр нэг эх сурвалж, “С.Дашцэрэн ахыг эмч нар үзээд ходоодны хорт хавдартай гэж оношилсон. Энэ өвчин ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад байдаг. Гэхдээ түүнийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах шаардлагыг хангасан гэж хорих ангийн арга зүйн зөвлөл, прокурор, шүүгч үзсэн байх” гэлээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин