УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Занданшатар АНУ-д автын осолд орж хүнд бэртэл авсан билээ. Түүний гар хөл хугарч, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас хэдэн өдрийн турш ухаангүй байсан талаар цочирдом мэдээллийг эх сурвалж өгч байсан.
Тэгвэл удаан хугацааны турш эмчилгээ хийлгэж байгаа Г.Занданшатарын бие сайжирч байгаа бололтой. Учир нь тэрбээр өөрийн твиттер хуудсаараа “өглөөний мэнд” хэмээн жиргээчидтэйгээ мэндчилжээ. Г.Занданшатарын бие эрүүл мэндэд сэтгэл зовниж мөнгө хандивласан намын нөхөд болоод олон хүнд энэ нь баяртай үйл явдал болж байна.
Сэтгэгдэл (1)