Г.Уянга гишүүний хөх рекламанд
2014/08/07

Дэлхий дахин жил бүрийн наймдугаар сарын 1-7-ныг хүртэлх өдрүүдийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдрийн хүрээнд манай улс олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээр зочилж, хүүхдээ сүүгээрээ хоолож буй залуу ээжүүдтэй УИХ-ын гишүүн Г.Уянга, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фоллочиж нар очиж уулзжээ.

Г.Уянга гишүүн өөрийн твиттер хуудсандаа хүүхдээ хөхүүлж буйгаа зургаа байршуулж “Ээжүүд ээ, хүүхдүүдээ 6 сар хүртэл нь дагнан хөхөөрөө хооллож эрүүл Монголын ирээдүйг өсгөцгөөе!” хэмээн уриалсан байна.

Өмнө нь тэрээр нөхрийнхөө төрсөн өдрөөр хайртайгаа илэрхийлж “Өнөөдөр миний хань 39 нас хүрч байна. Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэж, чанга тэврэн үнсье. БААТАРХУЯГ АА, БИ ЧАМД ХАЙРТАЙ” хэмээн бичиж байсан. Эрхэм гишүүнийг хувийн амьдралаа ч ард түмнээс нуудаггүй, шаардлагатай үед ажил хэрэгтээ ашиглачихдаг олонтой хүн гэж хүмүүс элгэмсүү хүлээж авч байна. Нээрээ төрийн бүсгүйчүүдээс хэн ч хүүхдээ хөхүүлж буй зургаа олонд дэлгэсэн удаагүй юм байна шүү.

Н.Дарий

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • harsaa
    ineedmiin xydalch xyjaagiin erliiz yanxan xvvxen!!!! xydlaa ingej ooriigoo reklamdaj yadag bnaa xyjaa xvvxeen
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Үл тоогч
    Гэхдээ нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Ийм эгэл жирийн үйл явдлын мэдээг сенсацилж Г.Уянга гишүүний хөх рекламанд гэж худлаа уншигчдыг гарчигаар хуурч мэдээндээ татдагаа болих хэрэгтэй. Ямар нүцгэлж шалдлаад, жинхнээсээ рекламанд хөхний даруулга энэ тэрийн рекламанд тоглочихсон байгаа биш дээ
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Үл тоогч
    Гэхдээ нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Ийм эгэл жирийн үйл явдлын мэдээг сенсацилж Г.Уянга гишүүний хөх рекламанд гэж худлаа уншигчдыг гарчигаар хуурч мэдээндээ татдагаа болих хэрэгтэй. Ямар нүцгэлж шалдлаад, жинхнээсээ рекламанд хөхний даруулга энэ тэрийн рекламанд тоглочихсон байгаа биш дээ
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Үл тоогч
    Их сайхан санагдаж байна. Төрийн өндөр албан тушаалтан, дээдсийнхэн гэхээрээ л ямбагар хямсгар хүмүүс байдаггүй юм аа гэдгийг харуулж чадлаа. Төр түмнийхээ төлөө эхийн сайхан сэтгэлээр хүчи зүтгэж яваа эмэгтэй гишүүдийн маань нэг танд амжилт хүсье
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • buugii
    uneher goy haragdaj bna tani bga buh zuil taalagddag shu taniar baharhdag shu
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • ulzii.
    goe yum be.erdemtei hun engiin ih murun dulguun..mash ih taalagdaj bn.Ard tumnii hairtai busgui de..
    2014 оны 08 сарын 07 | Хариулах
Сонин хачин