Лу.Болд Ерөнхийлөгчид тунирхжээ
2014/08/06

Япон улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Монголын 130 гаруй бизнесийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Б.Наранхүү болон Д.Сумьяабазараас өөр гишүүн, сайд багтаагүй. Эрхэм түшээд бизнесмэний төлөөлөл гэдгээрээ багтсан хэрэг юм. Мон-Ураны захирап Б.Наранхүү Улаанбаатарт 68 давхар барилга, амралт чөлөөт цагийн хотхон барихаар төлөвлөж, зураг төслөө танилцуулсан бол Д.Сумьяабазар Хөрөнгө оруулалтын банкны салбараа Японд нээх тухай хэлэлцэхээр явжээ. Харин Гадаад харилцааны сайд Лу.Болд Токио хотноо зохиосон Монголын бизнесийн форумд өөрийгөө явна гэдэгт 100 хувь итгэлтэй байсан ч багт нь багтаагүйдээ сэтгэл гонсгор, дурамжхан яваа гэнэ. Харилцааны сайдыгаа орхичихоод хавийн амьтдыг хамж явдаг яадаг нөхөр вэ тийм ээ?

 

Н.ДАРИЙ   

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин