“Аварга” гишүүн “Бодь” гишүүнийг царайчлаад байх шиг...
2014/07/23

“Бодь” гэх тодотголтой М.Зоригт гишүүн сошиал сайтуудын идэвхтэнүүдийн нэг билээ. Ямартаа л  “машинд сууж явахдаа твиттердэнэ гэдэг хамгийн тохиромжтой” хэмээн жолоочтой гэдгээ ч далимд нь гайхуулчихдаг тэрбээр саяхан “Хувьсал” продакшны дэлгэцийн бүтээл болох “Зүрхээр наадагч” киноны зураг авалттай таараад жүжигчин бүсгүйчүүдтэй зургаа татуулсан нь олны ярианы сэдэв болоод авсан. Тэдгээр зургууддаа  “дэлгүүр явах замд” гэх нэр өгсөн байна билээ. Тэгвэл нэрт жиргээч маань хаа ч явсан цаг үргэлж интернэтэд тухлах боломж олгож байдаг  3G-гээ бусдад гайхуулахаа бас мэднэ ээ. Энэ зураг дээр ч харагдаж байгаа биз дээ. Б.Бат-Эрдэнэ аваргын утас сүлжээгүй болохоор М.Зоригтыг царайчлаад л,  утсыг нь чөлөөтэй болохыг  хүлээгээд сууж байгаа юм шиг л харагдаж байгаа биз...

Н.ДАРИЙ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин