“Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн автор Х.Баттулга гишүүн Ерөнхийлөгчид загнуулсныхаа дараа тун хурц ааш гаргасан. Бууж өгч доош орохгүй, үргэлжлүүлэн тэмцэнэ, өөр арга алга л гээд байсан. Тэгсэн Хойд Солонгос руу гэнэтхэн л хүлгийн жолоо залсан биш нөгөөх их тэмцлийнх нь хурд саарсан янзтай болоод байна. Түүнчлэн НИК-ийг хувьчилж авч чадаагүй Х.Баттулга Хойд Солонгост нефтийн үйлдвэр барихаар хөөцөлдөж эхэлсэн гэх мэдээлэл гарах боллоо. Хэрэв үнэхээр тийм бол юун цариг маригтай манатай баахан ажилтай яваа болж таарах нь. Уг нь тэрбээр үндэсний эрх ашгийн төлөө л өргөн царигийн асуудлаар нэвтрүүлэг хийсэн гээд байгаагүй биш билүү. Түүний тэмцэл богино настай гэж хэн хүний санаанд юу юугүй буучихааргүй л байгаа даа, уг нь.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (4)