ЕС-ийн ерөнхий PR-аа гэж...
2014/07/18

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэл амнаас ер салахгүй янзтай. Ер нь үе үеийн Ерөнхий сайдууд ийм хэл ам татладаг юм уу, эсвэл Н.Алтанхуяг сайд бусдаасаа илүүрхсэн их хэл аманд ороод байдаг юм уу. Ямартай ч түүнгүй өдрүүд нэг ч үгүй байсаар шинэчлэлийн засгийн газар хоёр жилийн нүүрийг үзлээ. Сүүлд буюу наадмын өмнөхөн гэхэд  “Хаан жимс” амралтын газрынх нь талаарх мэдээлэл бөөн шуугиан тарив.  Тэрний өмнөхөн охин А.Саранзаяаг нь дахин шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарсан. Харин Ерөнхий сайд маань энэ бүхнийг огт тоосон янзгүй “Эх орноо магтан дуулъя” шоу тоглолтыг зохион байгуулав. Тэгээд зэрэгцүүлээд өөрөө “Миний Монгол” гэх нэвтрүүлгийн анхны зочин болж Ш.Гүрбазартай бөөн PR-ын чанартай юм ярьж  сууж бас алхаж яваа үзэгдэнэ лээ. Сайд хэлэхдээ тэрхүү нэвтрүүлэгт орж ярилцаж байгаа цаг мөчид эх орныхоо төлөө илүү ихийг хийх ёстой юм байна гэдгээ ойлгож байна гээд байсан. Тэгэхээр тун чухал ач холбогдолтой нэвтрүүлэгт л Ерөнхий сайдыг урьсан болж таарсан. Эцсийн дүндээ тэгээд Монголчууд бид хожих юмдаг уу даа. Учир нь Засгийн газрын тэргүүн хэл ам бага татлаад үүрэгт ажлаа сайн гүйцэтгээд байвал иргэдийн амьдралд ээл дагуулах байлгүй дээ. Эсвэл Ерөнхий сайдын ерөнхий PR-ынх нь байж байгаа янз ч тэр юм уу. Ямартай ч Ерөнхий сайд буюу ЕС маань тэгж л хэлнэ лээ.

М.Мөнхжин

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • hhhh
    ene neg ach shigee jijken huuhduudtei uvuu nar jaahan tsuuruusei dee.. ih hurlaar duuran bhiin .. uuruusuu tom bietei uuruusuu l osoldohgui 15, 20 duu avgaitai kkk
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
Сонин хачин