Ерөнхий сайдын “Хаан жимс” усанд автжээ
2014/07/09

УИХ-ын гишүүд амьдарч буй байр сууц, аялж буй газруудаараа бие биетэйгээ өрсөлдөж, илүүрхдэг уламжлалтай. Гэтэл сүүлийн үед өрсөлдөх бас нэг зүйл моод болсон нь амралтын газрууд гэнэ. Томчууд дундаа тансаг жуулчны баазаараа толгой цохьдог Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар сүүлийн үед хэл ам татлаад буй. Хогоо Туул гол руу асгаж, гол усны эх сав газрыг бохирдуулсан хэмээх мэдээлэл гаргасан нэгэн нэр бүхий сайтыг хаалгаж амжсан тухай яриа гараад байгаа. Нэхэж дурсвал Налайх дүүрэг дэхь  Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нэгэнтээ энэ тухай хэлж байсан удаатай.

Цонжин Болдогийн хойно, Туул голын эх авдаг ай сав дахь үзэсгэлэнт газар байрлах уг газрыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг анх авахдаа чацаргана тариална гэж авсан байдаг ч өдгөө чацарганы хажуугаар амралтын газар ажиллуулж буй.

Чацарганы төглийн хажуугаар амралтын газар нь Туул голын эрэг дагуу бохирынхоо саарал усыг нарийн гол руу цутгаж, Улаанбаатар хотын иргэдийн ундны усны эх үүсвэрийг бохирдуулж байгаа гэх. Угтаа бол энэ газар Дотоодын цэргийн ангийн хамгаалалтад байдаг нь ундны усны тэжээлийн муж  бохирдох өндөр эрсдэлтэй гэж үзснээс үүдэлтэй аж. Газар доорх ундны ус бохирдсон уу, үгүй юу гэдгийг хэн ч судалж, шинжлээгүй аж.

Нэг гэр нь хоногийн 200,000 төгрөгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн амралтын газрын хууль зөрчсөн энэ байдлыг мэргэжлийнхэн мэддэг ч шаардлага тавьж зүрхэлдэггүй, шаардлага тавьчихвал хоолноосоо салж, ажилгүй болохын айдаст нэгэнт автаж гүйцжээ. Гагцхүү сайдын амралт болохоороо л ийнхүү хэний ч үгийг хүлээж авахгүй, том толгой гарган ажилласаар байдаг юм уу, бүү мэд. Даарин дээр давс гэгчээр “Хаан жимс” амралтын газар уржигдар орсон борооноор үерийн усанд автсан тухай мэдээлэл сошиал ертөнцийн ярианы нэг сэдэв болоод байна.

Нэр бүхий нэгэн жиргээч энэ тухай ийн жиргэжээ.
“Яажийгаан бээ та нар айн, ингэж болж байгаамуу Ерөнхий сайдынхаа амралтын газрыг усанд автуулуулаад... Туул голын эрэг дагуу энгийн хамгаалалттай бүсэд 100, онцгой хамгаалалттай бол 50 метрт амралтын газар байгуулахыг хориглодог ч “Хаан жимс” гээд нэр нь хүртэл Хаантай нэр байхад хууль мууль чинь ямар хамаатайн, болкуу шд та нар энэ чинь. Нийслэлчүүд бид Хууль хэрэгжүүлэгч Засгийн газрын тэргүүнийхээ бас дээр нь амралтын газарт амарсан хүмүүсийн бохироор ундны ус хийдэг азтай хүмүүс юм даа... Яанаа би хэд хонoгийн ѳмнѳ оччихоод ирсэн шд. Уучлаарай манайхаан, мань нь мэдээгүй шүү... “.

М.Сонор

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    ерөнхий сайдыг байгаль залхааж байна
    2014 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Ерөнхий сайд гуай ингэж Туулаа бохирдуулаад ичээч
    2014 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин
    haramsalmai yum boljee
    2014 оны 07 сарын 10 | Хариулах
Сонин хачин