Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой асуудал анхаарлын төвд байгаа. Түүнтэй нэр холбогдсон Г.Сарангэрэл батлан даалтнаас гарч ирээд “2-р суваг” телевизийн захирал Л.Мөнхбаясгалангийн “Цэнзургүй яриа” нэвтрүүлэгт орж сайдтай дотно харилцаатай байсан гэдгээ цэнхэр дэлгэцийн өмнө анх дэлгэсэн.
Үүнээс гадна бас хэд хэдэн удаа өөр, өөр ярилцлага өгсөн Г.Сарангэрэлийн өмгөөлөгчид нь өчигдөр нэгэн цочир мэдээлэл хийсэн нь, Л.Мөнхбаясгалан Г.Сарангэрэлийг дарамталж айлган сүрдүүлэх замаар уг ярилцлагыг авсан гэлээ. Гэтэл туршлагатай сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн телевизийн камерт Г.Сарангэрэлийн инээж ханиаж байгаа, нүүр амаа будуулж байгаа зэрэг дүрс бичлэг нотлох баримт болон үлдсэнийг сэтгүүлч бүсгүй мэдэгдлээ. Улс төрчдийн бохир тоглоомонд татагдан орж, эцэст нь аргаа барна гэгч л Сарангэрэлд болж байх шиг байна даа.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (44)