”Женко” Х.Баттулгын үнэн нүүр царай-1
2014/06/30

Монгол төрийн түшээ болсноосоо хойш хэвлэлийн магнат болох санаархлынхаа эхлэлийг тавьсан Женко Х.Баттулга саяхны хэдэн өдрүүдэд өөрийнхөө авторласан нэвтрүүлгээс болж чамгүй асуудалд оров. Өөрөө бол  “...яадгийм, хийж чадаж байхад...” гэж л яриад байгаа. Харин Ерөнхийлөгч түүнийг дуудаж уулзан үгээ хэлэхдээ өөрийг хэлсэн. Уг нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэдэг хоёр хүний хэтэвч эрх ашгийг нэгтгэсэн хувь нийлүүлсэн бизнесийн томоохон төслүүд олон гэдгийг мэдэх эх сурвалжууд нь хэлдэг ч, улстөр үнэртсэн төмөр замын асуудал дээр харин Ерөнхийлөгч “том” дарга гэдгээ харуулан түүнийг олны өмнө загнав. Хэрэг дээрээ бол загнах ч гэж дээ. “Майдар” төсөл энэ тэрийг нь сүүл рүүгээ магтаад, аргадаад шахам л гаргана лээ. Ерөнхийлөгч бол өргөн, нарийн цариг хамаагүй. Аль нь ч байсан бодлогын дагуу тавигдана гээд байна лээ. Харин нөгөө нарийныг эрслэн эсэргүүцэгч Женко чимээгүй сонсч байгаад гарсан. Гараад жиргэсэн. Twitter-тээ “Хөршөө мууллаа гэх юм. Түүхээ л ярьсандаа уг нь. Түүхээ мартах уу” хэмээн дуугарсан. Энэ нь түүний тэмцлийн гал тэгж амар унтрахгүй гэдгийг илтгэх мэт... Гэвч Х.Баттулга гэдэг хүн ер нь жинхэнэ үнэний төлөө бус өөрийн болоод өрөөлийн бүр цаашилбал гадаад гүрний эрх баригчдын эрх ашгийн өмнөөс том ярьж, тэмцэл хийдэг нэгэн бус уу гэдэг асуудал гарч ирээд байна.

Тэрбээр өмнө нь ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа төмөр зам болоод Сайншандын төсөл гацаад байгаагийн шалтгааныг бусад руу чихдэг байсан. Түүнтэй нь холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  байр сууриа илэрхийлээд буруутсан. Гэхдээ тэр дахиад л тэр талаар нь хэлж ярьж л сууна. Сайд асан юу гэж өгүүлж байсныг эргэн харвал бас л асуудал байгаад л байна.

Төмөр зам ба Х.Баттулга

Төмөр замыг хамтарч барих асуудлаар ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа ил далд гэрээ хийсэн. Якунин гэдэг хүн Монголд 3-4 удаа ирж Монгол төрийн Ерөнхийлөгчөөс эхлээд  Баттулга хүртэл бүх хүнтэй уулзаж байсан. Цаана нь юу явагдаж байсан гэхлээр Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг Оросын талд өгч энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барина гэдэг ил далд яриа хэлэлцээрүүд явагдаж байсан. Засгийн газар дээр хоёр, гурван ч удаа асуудал оруулж ирж түлхээд байхаар нь сүүлчийн удаа би тэвчилгүй цаана нь юу хийгээд байгаагаа та нар хэл. Одоо хэлэх цаг чинь болсон гэсэн шаардлага тавьсан. Тавантолгойн лицензийг оросуудад өгөх тухай яриа хэлэлцээр хийгдэж байгаа гэдгээ хэлсэн. Тэр үндсэн дээр “Монголын төмөр замын дэд бүтэц” гэдэг компани байгуулагдаж төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар нь Орост Элчин сайд байсан Хангай гүйцэтгэх захирлаар нь Оросын Морозов гэдэг хүн томилогдсон юм. Зүй нь бол Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогоор 15-20-ийн төмөр зам барих ёстой байсан юм. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсаны дараа Х.Баттулга сонинд ярилцлага өгөхдөө хоёр жилийн дотор энэ төмөр замыг барьж дуусгана гэсэн. Ийм мэдэгдэл хийснийхээ дараа оросуудаас холдсон. Тэгээд сүүлд нь нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй Төмөр зам байгуулах гэрээ гэсэн нууц гэрээ байгуулсан. Монголын талаас Монголын Төмөр зам компанийн захирал Батзаяа гэдэг хүн оролцож Солонгост гэрээнд гарын үсэг зурсан. Ийм зураг нь интернэтэд ч тавигдсан. Ийм юм болсон байна, ямар учиртай юм гэсэн асуултыг тэр үед нь тавихад “Тийм юм болоогүй. Худлаа ташаа мэдээлэл байна” гэж худал хэлээд өнгөрсөн. Ийм гэрээ бодитойгоор байгуулагдсан. 20 хуудас гэрээ байгуулагдсан, Баттулга зөвшөөрч баталсан ийм гэрээ байна. Энэ гэрээ 2011 оны 3 сарын 19-ний өдөр байгуулагдсан. Гэтэл өнөөдөр энэ гэрээг Монголд мэдэж байгаа хүн бараг байхгүй. Засгийн газар ч мэдэхгүй байна. Дөнгөж сая төмөр замын асуудлаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл сонслоо.  Энэ гэрээний төслийг салбарын яам нь, Төмөр замын Хэрэг эрхлэх газар ч мэдэхгүй байна. Ийм гэрээ байгуулагдсан байна материал өг, ямар учиртай юм бэ, хууль зүйн талаас нь үзье гэсэн чинь ийм мэдээлэл байхгүй  гэж худлаа хэлээд материал өгөхгүй байна. Ийм 20 хуудас нууц гэрээ байгаа. Ийм юмнаас шалтгаалаад төмөр замын ажил зогссон. “Монголын Төмөр замын дэд бүтэц” гэдэг компани Хонгконгд байгуулагдсан гэдэг ч чухам хаана, юу хийгээд яваад байгаа нь мэдэгдэхгүй байна. Оросуудтай Тавантолгойн лицензийг барьцаалж гэрээ хэлэлцээ хийж байх үед БНХАУ-ын холбогдох яамны дэд сайд Монголд ирж ЗТБХБЯ-тай санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгээд тэр дэд сайд маргааш нь буцаж Бээжингийн онгоцны буудал дээр буухад нь л өчигдрийн зурсан санамж бичиг чинь хүчингүй шүү гэдгийг Монголын Элчин сайдын яамныхан мэдэгдсэн. Төмөр замын ийм ил далд гэрээнүүдээс болж Монгол Хятадын харилцаа туйлын түвэгтэй байдалд орсон. Одоо Тавантолгойн гэрээнд дээр гацчихаад байгаа нь яг энэ ажилтай холбоотой юм. Шалтгаан нь Нямдорж саад болоод байгаа юм биш. Ийм хууль бус үйл ажиллагаанууд явагдаад байсан учраас би Засгийн газрын хуралдааны үеэр “Та нар ажлаа монгол төрийн хуулийн дагуу явуулах ёстой шүү. Хууль зөрчиж олон ажиллагаанууд хийгдэж байна. Хууль зөрчих юм бол эргээд Засгийн газар, асуудал хариуцсан сайд, албаны хүмүүс эвгүй байдалд орно шүү. Наадах чинь асар өндөр өртөгтэй төсөл. Үүнийгээ тендер шалгаруулж явуулдаг шугамаараа явуулаарай гэж хэлээд дийлээгүй, ийм юмнууд хийгдсэн. Тэгээд сүүлд нь бензин нь дуусаад ирэхлээр Нямдоржоос болж төмөр замын ажил гацсан гэдэг худал мэдээлэл тарааж амиа хаацайлж байгаа явдал гэдгийг хэлье. Миний яриад байгаа 20 хуудас гэрээнд эхлээд Чойбалсан хүртэл 1100  км төмөр зам тавина, нэг км төмөр замын өртөг нь 2,1 саяас 2,5 сая доллар байна гэсэн тооцоог хийсэн байна. Ийм дайны өртөгтэй ажлыг тендергүйгээр, тэгээд гэрээг нь нууцаар байгуулаад хийх тухай асуудал ардчилсан Монголд байхгүй. Засгийн газраас нуудаг, яамнаасаа нуудаг, агентлагаасаа нуудаг ийм зүйл хэрхэвч байж таарахгүй. Хоёрдугаарт  тэр гэрээнд зааснаар Чойбалсангийн чиглэлийн 1100 км төмөр замын төсөл амжилттай хэрэгжих юм бол хоёрдугаар ээлжинд Гашуунсухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам тавина гэсэн заалт оржээ. Ингэж тооцох юм бол лав л миний үед Гашуунсухайт, Нарийнсухайтаар төмөр зам тавигдахгүй нь ээ. Би хувьдаа бол Гашуунсухайт Нарийнсухайтын төмөр замыг нэн яаралтай тавих ёстой гэсэн хатуу байх суурьтай. Засгийн газрын хуралдаан болгон дээр би энэ тухай ярьж байгаа. Ийм хэмжээний нүүрсийг машинаар ачих асуудал байхгүй шүү. Ямар ч автозам бариад нэмэр байхгүй. Тийм ч учраас энэ асуудлаа Засгийн газрын хуралдаанд хурдан оруулж ир гэдэг. Оруулж ирдэггүй байсан нь энэ нууц гэрээнд оршино оо.

2008 онд С.Баяр  Ерөнхий сайд байх үед  Гашуунсухайт  чиглэлийн 240-оод км, Нарийнсухайт  чиглэлийн  45 км зам тавих зөвшөөрөл олгогдоод холбогдох компаниуд гэрээгээ байгуулаад, туузаа хайчлах гэж байхад нь таслан зогсоосон. Таслан зогсоосон үндсэн шалтгаан нь Тавантолгойн ордын үндсэн лицензийг бусадтай хамтран ашиглах, үүнийгээ далимдуулж  Төмөр зам барьсан нэр зүүх зэрэг улс төрийн шалтгаанаар энэ ажил зогссон. Тэгээд энэ асуудлыг ил яриад эхлэхээр Ц.Нямдорж 300 машин урагшаа явуулж, зам зогсоолоо гэсэн яриа гаргаад эхэлсэн.” гэжээ.

Х.Баттулгажсан хөтөлбөрүүдийн нэг...

 Х.Баттулгыг барилгын асуудал эрхлэж байх үед орон тооны бус хуулийн зөвлөх нь болох  Ууганбаяр гэдэг хүн урагшаа явж, 300 сая ам.долларын зээлийн гэрээнд оролцсон байдаг.  Энэ мөнгөөр Шинэ яармаг гэдэг хороолол барихаар болж,  Монголын талын оролцогч нь Ууганбаярын хувийн компани болох “UB” гэдэг компани болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл сайдын зөвлөх хүн урд очиж яриа хэлэлцээ хийгээд, тэгээд тэр гэрээндээ монголын талын компани нь минийх гэж гэрээ хийгээд ийм шийдвэр гаргуулсан байдаг.Үүнийг нь би эсэргүүцсэн. З00 сая ам.долларын гэрээ байгуулах гэж байгаа бол хуулийн хүрээнд, тендер шалгаруулах журмаар явуул, шударга байцгаая л даа гэдэг асуудлыг тавьсан. Ерөнхийлөгч шударга байцгаая гэдэг биз дээ хэмээн Ц.Нямдорж хэлсэн удаатай. Мөн тэрбээр “...Яриан хэлэлцээ хийсэн хүн нь өөрийн хувийн компаниа хэрэгжүүлэгч болгоод ирж байгаа нь хуулинд харш гэдэг асуудлыг  л тавьсан хэрэг.

Ийм зүйлүүд болоод төлөвлөсөн эдгээр ажлууд гацчихаад байна. Мөн энэ компани нь Хөгжлийн банкны тавьсан шаардлагыг биелүүлж, аудитын шалгалт хийлгээгүй гэдгийг Хөгжлийн банкныхан нотолсон. ЗТБХБЯ-наас  ирсэн олон удаагийн бичигт хууль журмын дагуу ажлаа хийгээрэй, та нар хууль зөрчиж байна, боловсруулалт нь шаардлага  хангахгүй байна, хувийн сонирхол орж байна шүү, хулгай зэлгээ орох гэж байна шүү, үүнийгээ болиорой гэдэг асуудлыг тавьсан. Төр хууль хоёр мөнх шүү, хожмын нэг өдөр хариуцлага ирнэ, би та нарыг дагаж шоронд орж чадахгүй, хуулийн дагуу ажилла гэдэг ганцхан зарчмыг л би ярьсан.

Тухайлбал, төмөр замын төслийг Маккензи гэдэг компаниар хийлгэж, түүний зардалд 15 сая орчим ам.доллар төлнө гэсэн бичиг баримт бүрдүүлээд Хөгжлийн банкинд өгсөн байдаг.  Тэр 15 сая ам.доллар дотор 2.5 сая ам.долларыг Баттулгын зөвлөх Ганбатын компанид өгөхөөр тусгасан байдаг. Хуулийн зөвлөгөө өгсөн гэдэг шан харамж юм байх. Би үүнийг болохгүй гэж байгаа. Ямар гээч өртөгтэй хуулийн зөвлөгөө юм, яахаараа сайдын зөвлөх нэртэй хүн үүнийг тендергүйгээр авдаг юм, өөр хуулийн зөвлөгөө өгдөг компани байгаагүй юм уу гэдэг асуудлыг л тавьсан. Одоо тэр Шинэ яармаг орон сууцны хорооллын тоон дотор маш сонин зүйлүүд их бий. Би үүнийг өөрөө зохиож яриагүй шүү гэдгийг хэлье. Хөгжлийн банкаас Сангийн сайд асан С.Баярцогтын  нэр дээр ирүүлсэн албан бичигт үндэслэн ярьж байна. Эхлээд 6500 айлын орон сууц гэж байснаа, хөгжлийн банкинд очиж баталгаа гаргуулах үед 3995 болж буурсан. Сая Сангийн сайд өмнөд хөршид айлчлах үед нөгөө  UB групп нэрээ солиод New yarmag project болж, нөгөө тоо нь 3660 болсон байх жишээний. Дахиад 300 орон сууц нь алга болсон.

Эдгээр шалтгаанаас болж ярьж байгаа асуудлууд гацаад байна. Хөгжлийн банкны  ТУЗ-ын дарга Батжаргалаас Сангийн сайд асан С.Баярцогтод ирүүлсэн албан бичигт эдгээр фактууд байна. Та нарт өгье. Хөгжлийн банк баталгаа гаргаж өгөх гээд  санхүүгийнхээ 3 жилийн тайланг хуулийн дагуу гаргаж өгнө үү гэсэн шаардлагыг тавьсан чинь гаргаж өгөлгүй байсаар сүүлдээ нэрээ өөрчлөөд,  орон сууцныхаа тоог багасгаад өөр нэртэй нэг эзэнтэй компани болоод орж ирж байна.

Би олон хамтарсан Засгийн газарт ажиллаж байсангүй.  Яг үнэнийг хэлэхэд ийм дайны луйвар гаргахгүй гэж л би тэнд суудаг. Ядаж Засгийн газар нь луйвар хийдэггүй байх, хууль биелүүлдэг байх   ёстой гэж би хатуу боддог.

Ийм хууль бус зүйлүүд явагдаад байсан учраас би байр сууриа хатуу илэрхийлж байсан гэдгийг хэлье.  Ууганбаяр болон Ганбат гэдэг хүмүүсийн Х.Баттулгын зөвлөхөөр томилогдсон тушаалууд энд байна. Эдгээрийг төр олон нийтэд мэдээлэх цаг болсон гэж бодож байна. Цаашид ийм зүйл төр засагт байж хэрхэвч болохгүй гэж бодож байна.” гэхчлэн ярьсан байдаг. Харин Х.Баттулга гишүүн эдгээрийн эсрэг “би үнэн” гээд цээжээ дэлдээд л байдаг. Хэрэг дээрээ үнэн нь хэдэн хувьтай байж болох бол гэдэг л асуудал байх шиг. “Женко”  Х.Баттулгын үнэн нүүр царайн талаар үргэлжлүүлэн хүргэнэ.

М.МӨНХЖИН

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (14)

  • anu ujin
    ugaasaa iim l hun bsan. ene hun erunhiilugch bolbol Mongol uls suireh baih uuu
    2017 оны 06 сарын 28 | Хариулах
  • zochin
    araichdee neeree iim hun bsiimuu neeeree
    2017 оны 06 сарын 28 | Хариулах
  • Монгол
    Наад нямдорж чинь хятадын тагнуул, исмэл сайд. Шудрага царайлж байгаад монголд ашиггуй юмыг хийдэг. Монголыг яаж хорлохоо шудрага царайлж хууль ярьж байгаад хийдэг. Хуулиа болохоор оороо хонжил дотроо оортоо тааруулж засдаг
    2014 оны 07 сарын 05 | Хариулах
  • Иргэн
    Баттулгын буруу гэж юу байгаа юм. Батболд, Нямдорж нар юу хийсэн юм. Тэр хүмүүс одоо ямар байдалтай байгаа билээ. Шудрага тууштай улс төрчид байсан бол өнөөдөр нийгэмд хэрэгтэй л байхгүй юу. Ард түмэнд ад үзэгдсэн хөгийн новшнууд болохгүй байсан шүү дээ. Баттулгыг дэмжиж байна. Сэтгүүлчид ч гэсэн ёс зүйтэй байх хэрэгтэй ш дээ. Захиалгат бичлэг бичихээ болимоор юм.
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • отгон
    үнэн
    2014 оны 07 сарын 01
  • irgen
    eooo odoo bolitsgoo neg um ynshaal neg uur bolood margaashni ahiad neg um ynshaadl hywiraad alhiimaa vzel bodoldoo tyyshtai bai hvmvvsee iim bolhoorl bidniig mallaad tohyyrhaad bn oilgoj bn yy tenegvvdee
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Мөнхжин гэдэг нөхөрт хэлхэд Монголчуудыг тэнэг гэж бодож явдаг үе чинь дуусхад ердөө хэсэгхэн л хугацаа үлдлээ дээ Бидний хөдлөх цаг мөч тун ойртож гэдгийг яс махаараа мэдэрч байна
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
    • отгон
      үнэн
      2014 оны 07 сарын 01
  • BITGII ELIIR
    BITGII ELIIR
    2014 оны 06 сарын 30
  • BITGII ELIIR
    BITGII ELIIR
    2014 оны 06 сарын 30
  • Зочин
    Үнэнг бичсэн байна
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
    • BITGII ELIIR
      BITGII ELIIR
      2014 оны 06 сарын 30
  • уншигч авхай
    Баримт нотолгоотой үнэн л юм бичиж. Монголчуудыг айдсыг ашиглаж сайхан шоудаж бна даа, Женко гуай.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
    • BITGII ELIIR
      BITGII ELIIR
      2014 оны 06 сарын 30
  • Zochin
    Battulgiig 100 demjih bno! Iimerhuu neg taliig barisan uls turjsun yum bichij humuusiin tarhiig ugaah gj oroldohoo bolimoor yum Grand News, gossip news, yellow newsee l oruulj bval taarna shde tanaih.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин
    мөнхжин гэдэг новш минь ална шүү муу хужаа чи монголоос зайлаарай
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Оросыг муулаад нэмэргүй өнөөгийн хөгжлийг сайн ч муу ч Оросууд авчралцсан юм шүү Түүх гуйвуулж толгой эргүүлээп нэмэргүй Оросууд энд үлдээгүй үлдэхийн санаархаагүй санаархах ч үгүй
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • зочин
    УИХ аар баталсан төрийн бодлогоо хэрэгжүүлээч замаас нь өөр бодлого бүү оруулж ирээд нууж баталх гээд бай сонгоч хэлж байнаСонгогчид үгээ хэлэх эрх чөлөө бий юу АН хуучин КОМ мунистуудаас ч дор юм 1990 онд та нарыг цагдаж шорондоогүй шүү Харин УИХ д сонгосон
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Zochin
    Bitgii hudlaa yum buraad bai. Hen ch itgehgui za ta nariin holion bantand chin. Hagaruulj butluulah geed bh hereggui. Udii hurtel zunduu l hulhiduullaa, yadgiin Battulga guaid neg hulhiduulaad uziy ldee. Hulhidah esehiig ni ch medehgui baij!
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Grand news chi bithii shaa vnen yum olj bich hudlaa sain hvnii uliig shagaij olon doloon hudal medeelel ene tendees zugluulchad medeelel gej shahiin unuudur mongold hen chadaj bgn battulgal chadaj n harin busad ni bol ..... Battulga gishvvn vnen yum yarisan bolool ard tumend ijgej ih vnlegdej bgn harin busad ni battulgiin esreg hudal yum hiigrdch ard tumend hvrj chadahgui bn x.battulgiig demjij bn amjilt hvsie
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Battulgiig demjine mongoliin ard tumen. Busad n hamaagui. Odoo zalhlaa, zondoo l harlaa, huleelee, yuch hiisengui, uls ch hogjsongui. Baahan huvaaj idej bayjsan novshnuudaar duurchihlee.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
Сонин хачин