Парламентын гал тогоонд олон жил чанагдаж яваа Д.Арвин гишүүн найрагч болжээ. Улстөрчийнхөө хувиар намаа солиод чимээ багатай байх болсон тэрбээр “Гэгээн хатад” хэмээх дуутай болсон байна. Ер нь нэлээд ширүүн дориун ааштай тэрбээр өмнө нь бол сайхан үг, сонирхолтой санаанууд орж ирлээ ч бичиж буулгах дургүй байдаг байсан гэсэн. Харин сүүлийн жилүүдэд тэдгээрийгээ “буулгах” сонирхолтой болоод байгаа гэнэ лээ. Түүний “Гэгээн хатад” дууны хөгжмийг Д.Цэцэрлэг бичсэн юм билээ. “Гэгээн хатад” дуу нь:
Бурхан бие нь байгалиас заяатай
Буян заяа нь тэнгэрээс эхтэй
Буруутны өмнө бөхийж үзээгүй
Бодол нь хурц ухаалаг хатад минь ээ...” хэмээн эхэлдэг аж.
Сэтгэгдэл (1)