УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдгийг Нийслэлийн прокурорын газраас албан ёсоор дуулгалаа. Н.Номтойбаяр нь Төрийн ордны хойд талын “Tri skell” франц зоогийн газар Мунзуй хэмээх Нямдоржийг хутгалж, танхайрсан хэрэг үйлдсэн гэх мэдээлэл гарч дуулиан тарьж байсан билээ. Харин прокурорын байгууллагын зүгээс мэдэгдэж буйгаар хэн нэгнээ хутгалсан гэх ул мөр илрээгүй, хэрэг нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэгэхээр байнга л асуудалд орж байдаг Н.Номтойбаяр энэ асуудлаасаа ингээд мултарч байх шиг байна.
Сэтгэгдэл байхгүй байна