П.Очирбат “Оюутолгой”-г өмөөрөв
2014/06/20

Хуучин нийгмийн тогтолцоог халж шинийг цогцлоох эхлэлээ дөнгөж тавьсан тэр үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Очирбат гуай сүүлийн жилүүдэд ШУТИС-ийн профессор гэсэн статустайгаар өөрийн байр сууриа илэрхийлэх болсон. Монгол улсыг газрын тосны буянаар хөгжиж дэвжээд гаараад өгнө гээд л өөрийнхөө дээлэнд Тамсагийн хар тосыг арчиж зогссон түүнийг өдгөө шүүмжлэх хэсэг ч бий. Гэсэн ч  анхны Ерөнхийлөгч түүний гаргаж байсан шийдвэр сэлтэд алдаа онооны аль аль нь байгаа. Түүнчлэн улс орны эдийн засаг эвгүйдээд байна гэгдэж буй энэ цаг үед тэрбээр өөрийн зүгээс үнэлэлт дүгнэлт өгч байна. Улсын эдийн засагт жин дарах том түлхүүр гэх тодотголтой Оюутолгой төслийн багийнхныг ч сүрхий сайн өмөөрч байгааг нь хэвлэлд өгсөн ярилцлагаас нь харж болж байна. Тэрбээр “...Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд зохицуулахгүй цаг алдсанаас “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын зээлийг зогсоолоо. Уг гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсоож консервацид тавихын тулд 100 гаруй сая ам.долларын зардал гаргах хэрэгтэй болдог. Тодорхой хугацааны дараа хаалтаас нээлтийн горимд шилжүүлэхийн тулд үүнээс гурав дахин их буюу 300 гаруй сая ам.долларын зардал гарна. Ингэж үргүй зардал гаргах ямар хэрэг байсан юм. Засгийн газар “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын мөнгөөр Улаанбаатар хотын сая хүний тарьсан хогийг цэвэрлүүлчихээд зардал, хөрөнгө оруулалт нь нэмэгдэж буйд бухимдаад, эргэлзэж тээнэгэлзээд гайхаад байх юм. Хэрэгтэй, хэрэггүй зардлыг “Оюутолгой”-гоос нэхэж тулгах ямар шалтгаан байсан юм гэх зэргээр ярих юм бол асар их зүйл бий. “Оюутолгой”-н бүтээн байгуулалтын ажил зогссоноор эдийн засгийн төдийгүй нийгмийн асар их уршиг дагуулж байна. Тус гүний уурхайн барилга байгууламжийн бүтээн байгуулалтанд оролцдог 2000 орчим хүн тодорхойгүй хугацаагаар ажилгүй боллоо. Монголын төр ажлаа хийж чадахгүй байгаагаас нийгэмд уршиг дагуулж байгааг миний хувьд ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлсэн. Бид “Эрдэнэт” үйлдвэрийн хэлэлцээрт таван удаа өөрчлөлт оруулж байж өдийг хүрсэн. Тиймээс “Оюутолгой”-г барьж байгуулаад ашиглалтыг нь зүй ёсоор эхлүүлсний дараа болохгүй байгаа зүйлийг нь явцын дунд засч залруулж болно шүү дээ.” хэмээн ярьжээ.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • irgen
    ene shavran nuurt odoo hutsah ni hend ch hamaagui.gadnihni bogsiig dolooso shar semjilsen uhna
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • бөбө
    Энэ балин хамарт, Номин УИД-ын эзэн 2 яасан адилхан царайтай юм бэ? Шүд нь ярзайж байгаа нь хүртэл адилхан байх даа яахав дээ хаха. Нийлээд хувьчлалааар УИД-ийг хувьдаа авцийм биш үү.
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Ардчилсан намын гишүүн, Үндэсийн хуулийн цэцийн гишүүн гэжаагаа. ҮХЦ-ийн дээр тэнгэр л байдаг гэжаагаа. Тэхлээр Очирбатад ямар ч хууль үйлчлэхгүй гэсэн үг. Уг нь бол Очирбатын оронд өөр хүн байсансан бол тэтгэвэртээ гараад, хөдөө агаарт хаусаа барина уу, хашаагаа барина уу тэрэндээ суугаад насны нажидаа эдлээд сууж баймаар юм.
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • yey
    ene Ochirbat tsadaagyi yo odoo bolimoor umaa
    2014 оны 06 сарын 21 | Хариулах
Сонин хачин