Асуудалд орж явдаг Н.Батбаяр сайд энэ удаа ч бас л асуудалд ороод байна. “Их Монгол нэгдэл” ТББ-аас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг АТГ-т шалгуулна гэдгээ мэдэгдлээ. Түүнийг олон тэрбумын авлига авсан байж болзошгүй гэж тэдгээр нөхдүүд үзээд байгаа аж. Тодруулбал, Замын-Үүдийн хилийн боомтын чиглэлд 20 тэрбум төгрөгөөр зам бариулахаар судлуулсан ажлын төсөвт өртгийг 33 тэрбум болгон нэмүүлсэн нь хууль бус гэж тус ТББ-ынхан үзээд буй юм байна. Тиймээс түүнийг шалгуулахаар АТГ-т өргөдөл өгөхөөр болж. Чухам харин нөгөөх АТГ нь сайд гишүүнийг шалгах эсэх нь одоогоор тодорхой бус байна. Түүнчлэн Н.Батбаяр хахууль авсан бол хэнээс вэ гэдэг асуудал ч анхаарал татаж эхлээд байгааг хэлэх хэрэгтэй юм.
Сэтгэгдэл байхгүй байна