Худлаа гүйдэг сайд
2014/06/19

УИХ-ын эмэгтэй гишүүдээс Ц.Оюунгэрэл хатагтайтай холбоотой анхаарал татсан мэдээлэл олонтаа гардаг гэхэд болно. ССАЖ-ын яамыг толгойлж байгаа түүнийг хийх ёстой олон ажлаа умартан Батаар гэж баахан ярьж давхилаа гээд “батаар”-чин гэх хоч  олон нийт өгсөн. Харин инээх дуртай сайд маань энэ мэт хочоо  огт тоохгүй янзтай байгаа. Батаарын төлөө бол зүрх нь цохилно л гээд байх байр байдалтай хүн явж байдаг. Тэгвэл гишүүн бөгөөд сайд хатагтай бас нэг хочтой болж таарах нь. Юу гэхээр “худлаа гүйдэг сайд” гэгдэх болоод байна. Учир нь Улаанбаатар хотод болсон Олон улсын марафоны нээлтэд оролцох үеэр өсгийтэй гуталтай гүйгээд олны ярианы сэдэв бас болоод авлаа. Тэрбээр энэ талаараа тайлбар хийхдээ нэг зүйлийг их ойлгож авлаа гэж байх юм. Тэр нь юу гэхээр ирэх жил ийм арга хэмжээнд оролцохдоо пүүз өмсөөд жинхнээсээ гүйх ёстойг сайтар ойлгосон гэнэ. Тэгэхээр энэ удаад бол сайд худлаагаасаа л гүйсэн болж таарах нь дээ.

М.МӨНХЖИН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин