Бу.Жагаа жинхэнэ долигонуур болчихоо юу даа...
2014/06/18

Ер нь улстөрийн тогоо сонгууль угтан хамгийн дээд цэгтээ хүрч халдаг нь үнэн билээ. Түмэн олны төлөө гэх тодотголыг хамаг бие дээрээ наачихсан юм шиг аягладаг нөхдүүдийн  дуу хоолой сонгуулийн үеэр утгаараа чангарч сүйд болдог. Тэгвэл тэдгээр нөхдүүдээс арай л нэг ялгардаг,  үзэл бодлоо шулуухан илэрхийлэхдээ сонгууль харгалзаад байдаггүй мэт үзэгдээд байдаг байсан БНН-ын дарга Б.Жаргалсайханы ир нь мохсон янзтай болж. Учир нь МАН, АН-ын аль нь ч засгийн эрхэнд гарсан тал алдалгүй өөрийн хувь бизнесээ урагшлуулах талын  нүүдэл хийдэг болсон янзтай. С.Батболдыг Засгийн газар удирдаж байх үед ноолуурын салбарт олгосон мөнгөнөөс овоохон юм тоншиж ханалгүй, Тавантолгой ордын төсөлд гараа шургуулах гээд гүйгээд байсан тэрээр энэ засгийн газрын үед ч ихээхэн намжуухан байгаа юм.

Уг нь Бу.Жагаа ийм хүн бишсэн. Өөрийгөө 20 жил доромжлуулж байгаа хүн энэ тэр гэж ярьж байсан удаатай түүнд омголон халуун явсан үеийнх нь чанга яриаг эргэн нэг сануулбал ямар вэ?

Тэрбээр “...Ер нь энэ том дарга нарт  долигонодог хүмүүс жигтэйхэн бий болчихсон. Нэг хүн гараад ирэх юм бол долигоноод л... Би ойлгож байна. Ерөнхий сайд С.Батболдод бол долигоноод сүйд болж байгаа.УИХ-ын даргадаа долигоноод сүйд болно. Ц.Элбэгдоржийгоо бас долоочих гээд магтан дуулаад л, урд хойно нь сунаж унаад л гүйнэ. Энэ юутай холбоотой юм. Ядуутай холбоотой. Ядуугаа дагаад соёл, боловсрол, хүмүүжил, ёс суртахуун муутай. Тэрнээсээ болоод арчаагүй байдал гаргацгааж байгаа юм. Н.Энхбаярыг дарга байхад одоогийн Ардын намын гээд байгаа нөхдүүд бүгдээрээ л улыг нь долоох гээд гүйдэг байсан биз дээ. Магтан дуулаад, дэвхэрч харайгаад, шүлэг бичээд л. Тийм биз. Тэгээд тэр хүн өөрийнхөө бий болгосон нөхдүүдээ сайн мэднэ. Яаж дэмжиж гаргаснаа ч сайн мэдэж байгаа. Яаж дарж байхгүй болгох вэ гэдгээ тэр хүн сайн мэднэ. Яагаад гэвэл өөрөө гаргасан юм чинь.” хэмээн ярьж байсан удаатай. Гэтэл одоо мань эр хандаа хага даруулчихаад, долигонуур нөхдүүдийн эгнээг өргөтгөн хүчээ нэмээд гүйж байдаг. Улстөр ч хүчтэй юм даа. Угаас шулуун шударга төрчихсөн мэт үзэгддэг Бу.Жагааг хүртэл ингээд жижигрүүлчих гэж...

М.Мөнхжин

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин