Мажоритар уу, холимог уу
2014/06/17

Энэ бол УИХ-ын сонгуулийн тухай хууль дээр тавигдаж буй хамгийн чухал асуулт болчихоод байна. 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан нь Монгол Улсад ашиггүйг нотоллоо гэж МАН-ын бүлэг үзэж байгаа юм. Тиймээс тус намынхан мажоритар, тэр тусмаа “нэг тойрог-нэг мандат” бүхий 76 тойрогтой жижиг мажоритараар сонгууль явуулах ёстой гэж үзэж байгаа юм. Харин УИХ дахь эрх баригч хоёр намын бүлэг холимог тогтолцоог сонгох ёстой гэсэн байр суурьт хүрчээ. Өчигдөр УИХ дах АН-ын бүлэгт Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа төслийнхөө талаар танилцуулсан байна. АН-ын хувьд 38:38 гэсэн холимог тогтолцоог сонгох дээр санал солилцож, ингэсэн тохиолдолд нэг мандаттай 38 тойрог байгуулах ёстой гэж ярилцжээ. “Шударга ёс” эвслийн бүлэг ч ийм байр суурьтай байгааг гишүүд нь хэлж байсан билээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин