Л.Эрдэнэчимэг сур харвана
2014/06/16

Улсын их баяр наадмаар гишүүн Л.Эрдэнэчимэг далд авьяасаа ил гаргах нь ээ. Түүний нууж явсан авьяас нь сур харвах гэвэл та итгэх үү? Цэцэгчин уяхан мэдрэмжит хатагтай арай буга намнана даа гэж нум эгшээдэггүй байлгүй гэж олон хүн хачирхсан сурагтай. “Завгүй их ажлын хажуугаар үндэснийхээ спортод цаг гаргахгүй бол болохгүй нь” гэж ойр дотныхондоо ярьсанаас үзэхэд гишүүн яг таг шийджээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаараа энэ талаар олон нийтэд зарласан.

“Тамхины хяналтын тухай хууль” ярьсаар улиг болох шахсан Л.Эрдэнэчимэг гэнэтхэн ийм зүйл ярьж эхэлсэнд олон нийт багагүй цочирдов. Энэ хүн сур харвааг дэлхийн өв соёлд бүртгүүлэх хууль баталъя гээд явж байх юм биш байгаа хэмээн зарим нэг нь гоочилж байгаа сурагтай.

Олны үг ортой гэгчээр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Бид л үндэсний өв соёл, уламжлалаа дээдлэхгүй бол хэн дээдлэх юм. Монголчууд бүгдээрээ дээл өмсөх ёстой” гэх утгатай сургааль айлдаж байсан нь саяхан. Эрхэм гишүүн маань хатуу, эр зориг шаардсан байт сураар хичээллэж эхэлсэн гэнэ шүү.

Нэг л хийвэл эцсийг нь үзэх гэж “чичирдэг” Л.Эрдэнэчимэг энэ удаад ямархан сюрприз барихыг харах л үлдлээ.

Г.БӨРТЭ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин