Г.Занданшатар АНУ-д осолджээ
2014/06/13

ГХЯ-ны сайд асан Г.Занданшатар уржигдар АНУ-д автомашины осолд оржээ. Тодруулбал зам хөндлөн гарч явахад нь согтуугаар авто машин жолоодсон этгээд түүнийг мөргөж унагажээ. Улмаар хойно нь явж байсан машин түүний дээгүүр гарсан байна.

Биеийн байдал нь маш хүнд ухаангүй байгаа бөгөөд МАН-ын нөхөд нь тус улсыг зорихоор болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг ухаан орно гэдэгт нь итгэхгүй байгаа аж. Тэрээр маш хүнд гэмтэж бүх биед нь няцралт өгсөн байна.

Тэрээр АНУ-ын Сан-Франциско хотод олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байсан юм. Намын захиасаа биелүүлж эрдэм мэдлэгээ дээшлүүлж яваад ийнхүү осолдсонд журмын нөхөд нь ихэд харамсаж байгаа биз ээ.

Г.Занданшатар 2009 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хамт томилолтоор явж байгаад мөн осолд орж тархиндаа гэмтэл аван гадаадад эмчлүүлж байсан удаатай.

Б.Уян

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин