Сүүлийн үед цахим ертөнцөд нэг нь нөгөөгөө гүтгэн доромжлох нь хэвийн үзэгдэл болоод байгаа. Ялангуяа твиттерт олноороо нийлж нэг хүнийг бөөрөлхөх тохиолдол элбэг. Шинэ хүнээ бүр ч их ад, шоо үзэн “твиттерийн эрдэм”-ээ гайхуулдаг цахим болжморуудын уран цэцэнг хэлэх ч юм биш. Тэгвэл Зам, тээврийн сайд А.Гансүх твиттерт гүжирдүүлсэнийхээ хариуг саяхан чангахан авсан байна.
Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 23-нд Зам, тээврийн сайд А.Гансүхийг иргэн Л.Даваапил “Самсунг” компанитай Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, 3.6 сая төгрөг завшсан гэх мэдээллийг твиттер хуудсаараа дамжуулан тараасан байна. Харин энэхүү гүтгэлгийн хариуд Зам, тээврийн сайд А.Гансүх ямар нэгэн луйвар хийгээгүй гэдгээ мэдэгдэж, АТГ-т өөрийгөө шалгуулсан байна. Энэ хэргийг АТГ-аас шалгаж гэрээг байгуулахдаа албан тушаалаа ашиглаагүй, хөрөнгө мөнгө завшсан гэх үндэслэл байхгүй болохыг тогтоож өгсөн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж үзсэн аж.
Ийнхүү АТГ-т гэм буруугүйгээ тогтоолгуулсан Зам, тээврийн сайд А.Гансүх өөрийг нь гүтгэсэн иргэн Л.Даваапилийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж энэ оны дөрөвдүгээр сард яллах дүгнэлт гарчээ. Л.Даваапил хүнийг гүтгэж нэр төрд нь халдаж, алдар хүндийг нь гутаах зорилгоор худал гүжирдлэг тараасан хэрэг үйлдсэн нь буруутай болохыг тогтоосон байна.
Хэт улстөржсөн, ухаалаг, шийдэмгий хүн болж харагдах, олон fav-ийн араас гүйх тийм ч оновчтой алхам биш байх нь байна шүү, шинэхэн жиргээчдээ! Энэнээс хойш твитчид А.Гансүхээс эмээнгүй хандах бололтой. “Айж явбал аминд өлзийтэй” гэж ...
М.СОНОР
Сэтгэгдэл (1)