Номтойбаяр, юмтай баяр, намтай баяр ...
2014/06/11

Гурван үеэрээ тагнуулч хийсэн, Монголын толгой баян гэр бүлүүдийн эгнээнд дээгүүрт бичигддэг “МАК”-ийн Б.Нямтайшир ноёнтон нэг л “шүдний өвчин”-тэй. Түүний хүү Н.Номтойбаяр хүүхэн хүүхний өвөр дамжин нисэж цэцгэнд төөрсөн эрвээхий шиг дүүлэхээс гадна зодоон цохионд уралдаж очоод л орчихдог байсан цаг саяхан.

Тэгээд яасан байх нь, дүрсгүй хүүгээ “засан хүмүүжүүлэх”-ээр нэгэн газар руу илгээсэн байх нь. Тэр нь УИХ. Угаас хамгийн хүмүүжилгүй, боловсрол мэдлэг дульхан атлаа яагаад ч юм “набор” шиг нөхдүүд энд цугладаг нь үнэн. Мэдээж эрүүл ухаантай, нормальны хүн улс төр хийдэггүй гэсэн дэлхийн жишиг бий. Бага зэрэг “хашгирсан” дотоод ертөнц, аягыг аяга байсаар байтал халбага гэж ятган сэнхрүүлэх чадвар бүхий нөхдүүд энэ салбарт хөл тавьдаг.

Хуй салхи шиг хүү Н.Номтойбаярт ядахад улс төр зохисон гэж жигтэйхэн. Айлгах аавтай арслангийн зулзага гэсэн шиг мань хүний пээдгэр, хөндлөн алхаа Төрийн ордонд нэгэн шинэ салхи сэвэлзүүлэв. Намын томчуудын өөдөөс дуугарч, уур цухлаа гаргахдаа ч биеэ үл барина. Тэгж явсаар нэг л мэдэхэд даргын сонгуульд түүний нэр дэвшдэг болж. МАН-ын бүлгийн дэд даргаар мань эр сонгогдсон.

Түүнийг анх улс төрд ороход “Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр энэ ч бас юучэв дээ” гэж ёжтой инээмсэглэл завжиндаа тодруулах хүмүүс байсан. Номтойбаяр юмтайбаярын хувьд мөнгө харахаараа нүд нь дугариг болон эргэлддэг ертөнцөд харин ч дуртай хөгжмөө захиалдаг юм байгаа биз дээ.

Ийнхүү Юмтайбаяр маань намтай баяр болсон нь тодорхой боллоо. Сонин юм шүү. Түүнийг ингэж амжилт үзүүлэн, УИХ-аас хөөгдөхгүй удаан тэснэ гэсэн хүлээлт хэнд ч байгаагүй байх. Тэр чадлаа. Угаас стандарт бус, дүрмээс гажууд байж л олонлогуудаас ялгардаг ертөнц бол гагцхүү улс төр. Ийм л юм боллоо. Харин дараа нь арай сайдын сэнтий? ...

Б.Тэлмүүн 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    чи Номтойбаярн хэвлэлин төлөөлөгч үү ха ха
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • Zochin
    Ene hun odoo setguulch uu?
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
Сонин хачин